Унтаж байсан эмэгтэйн оронд солир унажээ


Канад улсын Британийн Колумби мужийн Голден хотын оршин суугч Руф Гамильтон унтаж байхад хүний нударгын хэмжээтэй солир байшингийнхаа дээврийг нэвт цоолж орон дээр унасан байна. Энэ тухай “The Golden Star” цахим хуудас өөрийнхөө “Facebook” сүлжээндээ мэдээлэв. Гамильтон сэтгүүлчдэд ярихдаа, бат бөх унтаж байхад нь дээврийн гипсэн хавтангийн хэлтэрхий нүүрэнд нь унаж, айж сэрсэн гэнэ. 

Эмэгтэй тэр даруй босож, гэрлээ асаахад таазанд нүх байгааг харсан байна. Үүний дараа тэрбээр 911 руу залгаж болсон явдлын талаар ярьж, оператор асуулт тавьж байхад унтлагын өрөөндөө эргэж ирэхэд дэрнийх нь дор үл мэдэгдэх чулуу байгааг анзаарчээ. Аз болоход дээврийг цоолж унасан солир толгойноос нь хэдхэн см-ийн зайтай унажээ. Гамильтон солирыг аравдугаар сарын 10 хүртэл хадгалаад, Баруун Онтариогийн их сургуулийн эрдэмтдэд хүлээлгэн өгсөн байна. Унасан солирын жин ойролцоогоор 1.3 кг байжээ.


0
0
1
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна