В.Путин Ши Жиньпинийг өөрийнх нь найз гэв


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн CNBC телевизд ярилцлага өгөх үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг өөрийнх нь найз хэмээсэн байна. Түүний хэлсэн үгнээс Кремлийн хэвлэлийн алба эш татлаа. “Ши Жиньпин даргыг өөрийнхөө сайн найз гэж боддог. Бид олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн бөгөөд улс төрийн харилцаа, эдийн засгийн чиглэлээр сайн үр дүнд хүрч байна. Энэ нь Хятадын ард түмэнд ч, Оросын ард түмэнд ч ашиг тусаа өгч, тэнцвэржүүлж, олон улсын харилцаанд тодорхой тогтвортой байдлыг бий болгож байна гэж би үздэг” гэж ОХУ-ын төрийн тэргүүн онцолжээ. 

Түүнчлэн Кремлийн тэргүүн Австрали, АНУ, Их Британийн холбоо (AUKUS) нь геополитикийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлж байгаа тухай асуултад хариулжээ. Ийм эвсэл бий болсноор бүс нутгийн тогтвортой байдал алдагдаж байгааг В.Путин тэмдэглэв. “Миний бодлоор бие биетэйгээ найзууд байх нь сайн хэрэг. Гэхдээ “хэн нэгний эсрэг найзлах нь” муу. Энэ нь бидний ярьж, санаа тавьдаг тогтвортой байдлыг алдагдуулдаг” гэж Оросын Ерөнхийлөгч тайлбарлажээ. Тэрбээр ярилцлага өгөхдөө залгамжлагчийн тухай асуултад хариулж, ам.доллар, криптовалютын тухай ч санал бодлоо хэлжээ.


0
0
0
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна