Парисын “Их дуулга” маргааш эхэлнэ


Жүдо бөхийн Парисын “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид Францыг зорьсон. “Их дуулга” тэмцээн Францын нийслэл Парис хотод энэ сарын 16-17-нд болно. Энэ удаагийн тэмцээнд 48 орны 289 жүдоч зодоглохоор болжээ. Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Сумъяабазар, Э.Ариунболд, 66 кг-д Б.Нармандах, 73 кг-д “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар, О.Уранбаяр, 81 кг-д Б.Мөррэнцэн, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Б.Гончигсүрэн, О.Хангал, +100 кг-д Б.Бат-Орших нар барилдана.Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, Г.Ганцэцэг, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, 78 кг-д Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А.Адъяасүрэн нар хүч үзэх аж. 

Энэ удаа тус тэмцээнийг гавьяат тамирчин М.Уранцэцэг, Д.Сумъяа, Д.Амартүвшин, С.Моллай, У.Отгонбаатар нарын шилдгүүд өнжихөөр болов.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна