Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид нэгдлээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс даяар өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчид, Ажлын албаны хамт олон нэгдэж Баянгол Агропарк ОНӨААТҮГ-т Нарс, Буйлс, Агч мод тэргүүтэй суулгац тарьжээ. 

Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа: “Дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратегийг боловсруулж, улс үндэстнээрээ ТЭРБУМ МОД үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэн, 2030 он хүртэл бэлтгэх, эрчимжүүлэх, тогтвортой үргэлжлүүлэх гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх энэхүү үндсэний хөдөлгөөнд БГД-ийн 220 гаруй мянган иргэнийг төлөөлөн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчдээр сонгогдсон МАН, АН, ХҮН-ын төлөөлөл бүгд хүрэлцэн ирж эв санаа нэгтэйгээр гар бие оролцож буйд таатай байна. Та бидний хамтдаа тарьж буй эдгээр модод улам сайхан ургаж дэлгэрэхийн ерөөл өргөе!” хэмээн хэлсэн байна. 

Дүүргийн ИТХ-ын Ажлын албаны санаачилгаар Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулж тус паркын 5000м2 талбайд "Аз жаргалын ногоон төгөл"-ийг үүсгэн байгуулж, Нарс, Агч, Голт бор, Улаан сарнай, Өрөл зэрэг моддын 300 суулгацыг суулгаад байсан бол энэ өдөр 200 суулгац тарьж, усалжээ. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна