Сансарт ниссэн кино баг дэлхийд эргэж ирлээ


Дэлхийд анх удаа сансарт хөөрсөн кино багийг авч явсан “Ю.А.Гагарин” пуужин өчигдөр Казахстаны Жезказганы ойролцоох төлөвлөсөн газарт буусан талаар “Роскосмос” мэдээлэв. Амжилттай газардсан багийн бүрэлдэхүүнд сансрын нисэгч Олег Новицкий, “Вызов” шинжлэх ухаан-танин мэдэхүйн төслийн оролцогч Клим Шипенко, жүжигчин Юлия Пересильд нар байв.

“Роскосмос”-ын мэдээлснээр сансрын нисгэгч Олег Новицкий хэд хэдэн нөхөн сэргээх ажиллагаанд хамрагдана. Эхлээд 2-3 долоо хоног Сансрын нисгэгчдийг бэлтгэх төвд байж, дараа нь сувилалд явах аж. Харин Ю.Пересильд болон К.Шипенко нар долоо хоног сувилалд эмчлүүлнэ.Сансарт аялсан кино багийнхан маргааш буюу энэ сарын 19-нд хэвлэлийн бага хурал хийнэ. Клим Шипенко болон Юлия Пересильд Олон улсын сансрын станцад 2021 оны аравдугаар сарын 5-нд очсон. Аяллын явцад Олон улсын сансрын станцад уран сайхны киноны зураг авалтыг хийжээ. “Вызов” нэртэй сансрын кинонд эмч бүсгүйн тухай өгүүлдэг аж. Кино зохиолд бичсэнээр, эмч тойрог замд гарч, сансрын нисэгчийг эмчлэх аж. Кинонд “Роскосмос”-ын сансрын нисэгчид болох Антон Шкаплеров, Олег Новицкий болон Петр Дубров нар тоглож, тойрог замд 35-40 минутын зураг авалт хийгджээ. Юлия Пересильд, Клим Шипенко нар сансарт нисэхийн тулд эрчимжүүлсэн сургалтад хамрагдсан аж. Сансрын аяллын явцад операторын ажлыг К.Шипенко гүйцэтгэсэн байна.


0
0
0
2
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна