Францын иргэн сугалаанаас 220 сая евро хожлоо


Францын иргэн “EuroMillions” сугалаанаас 220 сая евро хожсон байна. Энэ бол урьд өмнө Европын хонжвортой сугалааны түүхэнд байгаагүй хамгийн өндөр дүн болжээ. Үүнээс өмнө энэ оны хоёрдугаар сард Швейцарийн оршин суугч 210 сая еврогийн жекпотын эзэн болж байв. 

Францад хамгийн сүүлд 2020 онд 200 саяын хонжвортой сугалаа бүртгэгдсэн. “EuroMillions” хонжворт сугалааны үнэ 2.5 евро. Уг хонжворт сугалаанд 200 сая гаруй хүн оролцдог байна.


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.96
    2021/10/20

    Ийм их мөнгө хожчихвол бурхан зүг одсон ахынхаа мөрөөдлийг биелүүлж нутгийнхаа дээд уулыг битүү мод болгочихоод ах дээрээ нүүр бардам очих юмсан.

    Хариулах
  • 203.217.139.240
    2021/10/19

    718,7 тэрбум төгрөг

    Хариулах