Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким шилдэг орчуулгын “Билэгт гүүш” шагнал хүртэв


“Гэндэндарам сан”, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран “Билэгт гүүш” орчуулгын уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилээс уг шагналыг МЗЭ-ийн Орчуулгын үндэсний төвийн шагнал болгохоор тогтсон юм. Уралдаанд 2019 оны долоодугаар сард оны аравдугаар сарын хооронд хэвлүүлсэн уран зохиол орчуулгын номуудыг хүлээж авчээ. Уралдааны шилдгүүд өчигдөр тодорч тэргүүн шагналыг Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.Аким хүртлээ. Харин удаах байрын шагналыг орчуулагч Л.Алтангэрэл, М.Батбаяр нарын бүтээл эзэлжээ. 

Энэхүү уралдаан нь нэрт дуун хөрвүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Гэндэндарамын санаачилга, санхүүжилттэйгээр үүсгэгдсэн, уран зохиолын орчуулгын үнэ цэн, чанар чансааг өндөрт өргөх, авьяас билигт орчуулагчдыг хөхиүлэн дэмжих, алдаршуулах зорилготой билээ. “Билигт гүүш” уралдаан 2015 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа. Шилдэг дуун хөрвүүлэгчдийг хоёр жил тутамд шалгаруулж ирсэн бөгөөд энэ жил гурав дахь удаагаа боллоо.


0
3
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна