“Индиан Жонс”-ын нээлт хойшлогдов


Америкийн “Walt Disney” компани “Индиан Жонс” киноны тавдугаар анги болон “Black Panther” киноны шинэ анги “Wakanda Forever”-ийн нээлтийн хугацааг хойшлуулж буйгаа мэдэгджээ. Тодруулбал, Америкийн найруулагч Жеймс Мэнголдын бүтээж буй “Indiana Jones 5” киноны дэлгэцнээ гарах хугацааг жил орчмоор хойшлуулж, 2023 оны зургаадугаар сард үзэгчдийн хүртээл болгохоор болжээ. 

Энэхүү кинонд Харрисон Форд адал явдлыг эрэлхийлэгч археологичийн дүрийг дахин бүтээнэ. Мөн “Black Panther: Wakan[1]da Forever” киноны нээлтийг 2022 оны долдугаар сард хийхээр товлож байсан бол дөрвөн сараар хойшлуулан арваннэгдүгээр сард кинотеатруудын дэлгэцнээ гаргахаар шийдвэрлэжээ. Энэхүү хоёр киноны аль алиных нь зураг авалт үргэлжилж буй.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна