“Нэн түрүүнд ХАБ-2021” энэ сарын 21, 22-ны өдрүүдэд болно


Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх, хүний аюулгүй байдлын соёлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй Нэн түрүүнд ХАБ (Хөдөлмөрийн аюулгүй байдал) Бага хурал нь “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж байна.

Нэн түрүүнд ХАБ Бага хурал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлтийн болон зохицуулалтын шинэлэг мэдээлэл авахаас гадна аж ахуйн нэгж, Байгууллагын ХАБ-ын асуудлаа шийдвэрлэж буй тэргүүн туршлагаас суралцаж, ХАБ-ын хүрээнд тулгамдсан асуудлаа тодорхойлж, шийдвэрлэх арга хэмжээг хамтдаа эрэлхийлсэн баримт бичиг боловсруулж, хэрэгжилтэнд хамтран ажиллах, ХАБ-ын салбарт ашиглагдаж буй мэдээлэл технологийн шинэ шийдлүүдийг танилцуулах, салбарын цаашдын хөгжил хаашаа чиглэж хамрах хүрээ ямар салбаруудаар өргөжин тэлж байгаа тодорхойлдог онцлогтой.

Улс орондоо тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа энэ цаг үед баялаг бүтээгч, хүний эрүүл мэнд амь насыг хамгаалах, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, эрдслийг хуваалцах, нийгмийн баталгааг хангах, хөдөлмөрийн бүтээмж болон үнэлэмжийг нэмэгдүүлэх, байгууллага, компаниудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн чадавхи, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээлэл, сайн туршлага солилцох асуудлаар манай бага хурал 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Нэн түрүүнд ХАБ бага хурлын оролцогчид жилээс жилд нэмэгдэж цар хүрээ тэлж байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал болон Аюулгүй байдал нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж буй гэдэгийн илрэл юм.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД:

“Нэн түрүүнд ХАБ-2021” Бага хурлыг Мэргэшсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо (МОШПА), “Шинжлэх ухаан технологийн их сургууль”, “Монголын ажил олгогч эздийн холбоо, “Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо”, “Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль” хамтран зохион байгуулж байна.

Нэн түрүүнд ХАБ Бага хурал 2012 оноос хойш жил бүр зохион байгуулдаг уламжлалт арга хэмжээ болсон ба МУУҮА анх санаачилж, Эрдэнэт үйлдвэр ивээн тэтгэж, хамтран зохион байгуулж ирсэн түүхтэй.

ХУРЛЫН ХЭЛБЭР, ОРОЛЦОО

“Нэн түрүүнд ХАБ-2021” бага хурлыг техник технологийн дэвшлийг ашиглан цахим хэлбэрээр хийж хурлыг олон нийтэд шууд дамжуулан хүргэх боломжийг бүрдүүлж хуралд оролцох хүсэлтэй иргэдийн оролцох эрхийг нээлттэй болгосон мөн МОШПА ТББ-ын Эрдэнэт, Дархан, Өмнөговь, Улаанбаатар дахь салбарын гишүүд болон 21 аймаг дахь төлөөллүүд оролцож байна. Цахим дамжуулалтыг “ШУТИС”-д байрлах “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын танхимаас дамжуулна.

Оролцогч талууд, мэргэшсэн мэргэжилтнүүд ХАБЭА-н эргэн тойронд асуудал дэвшүүлсэн илтгэл хэлэлцүүлж, шийдвэрлэх гарцыг хамтран тодорхойлно. Ажлын байран дахь осол, гэмтэл, өвчлөл, нас баралтаас урьдчилан сэргийлэхийн тулд энэхүү асуудалд хамааралтай оролцогч талууд үүрэг, хариуцлагаа чанд биелүүлж, ажилтан ажлын өдөр дууссаны дараа амар мэнд гэртээ харих боломжийг бүрдүүлэхэд үйл ажиллагаануудыг чиглүүлэн уялдуулах, эргэх холбоотой ажиллахыг чухалчилна.

 

ХУРЛЫН ХУРАЛДААНЫ СЭДЭВ:

“Нэн түрүүнд ХАБ-2021” Бага хурал дараах сэдвийн хүрээнд илтгэгчид өөрийн судалгаа шинжилгээнд үндэслэсэн илтгэлүүдийг танилцуулснаар тухайн сэдвийн хэлэлцүүлэгүүд өрнөнө.

  • Аюулгүй байдал ба Ковид-19
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо. ISO 45001:2018
  • Эрсдэлийн менежмент
  • Дижитал хөгжил ба Аюулгүй байдал
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд
  • ХЭМАБ-ын Сургалтын тогтолцоо

ХУРЛЫН ХҮЛЭЭЛТ:

Бага хурлын сэдэвчилсэн хуралдаан бүрийг тодорхой зорилготой зохион байгуулж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэн, үндэсний хэмжээний зөвшилцөлийн бичиг баримт, Бага хурлын Зөвлөмж  гаргаж, хэрэгжүүлэх талаар “Нэн түрүүнд ХАБ 2022” Бага хурал хүртэл оролцогч талууд хамтран ажиллах болно. 

 

2020 ОНЫ ХУРЛЫН ХУРААНГУЙ МЭДЭЭЛЭЛ:

“Нэн түрүүнд ХАБ-2020” Бага хурал анх удаагаа орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулсан нь хамгийн дэвшилтэт ажиллагаа байв. Улс оронд үүссэн нөхцөл байдлын улмаас орон нутгийн аж ахуйн нэгжүүд эрсдэлийг боломж болгон цахим орчинд ажиллах дэд бүтэц харьцангуй бүрдсэн нь бидэнд давуу тал болсон. “Нэн түрүүнд ХАБ-2020” Бага хурлын илтгэлүүдийн бүрэн бичлэг хийж жилийн турш www.safetyfirst.mn веб хуудас болон мэдээллийн цахим орчинд танилцуулах боломжийг бүрдүүлсэн юм. Бага хуралд төрийн байгууллагын 9, гадаадын байгууллагын 1, хувийн хэвшлийн 42, үүнээс уул уурхайн салбараас 19, Эрчим хүчний салбараас 5, барилгын салбараас 7, бусад салбарын 18 гаруй нийт 50 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн бус болон сургалтын байгууллагын нийт 139 оролцогч Улаанбаатар хотод танхимаар, 15 аймгийн 65 оролцогчид цахимаар, нийт 300 гаруй хүн оролцсон. Бага хуралд худалдаа үйлчилгээ, эрүүл мэнд, сургалтын байгууллага, уул уурхай, барилга, эрчим хүч, автозамын салбарын төрийн захиргааны байгууллага, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид болон төрийн бус байгууллага, ХАБЭА-н чиглэлийн сургалтын байгууллагууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, Улаанбаатар хот, Багануур, Баян-Өлгий, Ховд, Өмнөговь, Говь-алтай, Сэлэнгэ, Дархан, Орхон, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, 15 аймгийн төлөөлөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцсон.

 

         Дэлгэрэнгүй мэдээллийг www.safetyfirst.mnwww.moshpa.mn–ээс авна уу.

 НЭН ТҮРҮҮНД ХАБ-2021 БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО


0
1
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.62
    2021/10/20

    Сайн байцгаана уу. Аюулгүй байдалдаа анхаарал хандуулах мондол хүн бүр оролцох боломжтой. Бүртгүүлээрэй. www.safetyfirst.mn

    Хариулах