Х.Ганхуяг, П.Анужин, Х.Булгантуяа, Д.Өнөрболор нарыг эгүүлэн татуулахаар Цэцэд ханджээ


Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан дөрвөн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар иргэн Ч.Эрдэнэбат энэ сарын 12-нд Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, П.Анужин, Х.Булгантуяа, Д.Өнөрболор нарын дөрвөн гишүүн  боловсруулж УИХ-д өргөн барьсан юм.

Харин уг хуулийн төсөл олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан тул УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, П.Анужин нар хуулийн төсөл дэх зарим заалтыг эгүүлэн татахаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн.

Тодруулбал, уг хуулийн төсөлд “12.1.5.Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох”, “ 12.1.6. гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох” гэдэг заалтуудыг оруулсан байдаг. 


0
0
1
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.42
    2021/10/20

    Gadaadiin hurungu oruulaltiig oruulaltgui yaj ediin zasagaa teleh gej baigaa uls ve

    Хариулах