Л.Цэдэвсүрэнг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ


Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Л.Цэдэвсүрэнг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо. Түүний хувьд 20 гаруй жил боловсролын салбарт ажиллаж байгаа юм.


Боловсролын байдал:

-1985 онд нийслэлийн 10 жилийн 13 дугаар дунд сургууль

 -1987-1993 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн Хуулийн факультет

-1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль

-2003 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль

-2006 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль /магистр/ Эрхзүйч, Төрийн удирдлагын менежер, Хуулийн магистер цолтой. Орос, Англи хэлний мэдлэгтэй.


 Ажилласан байдал:

-1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин

-1994-1996 онд Соёлын яаманд сайдын туслах

-1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх

-1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн

-2000-2004 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга

-2004-2016 онд БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

-2017-2019 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга

-2020.05.13-наас БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн оноос Д.Батбаатар уг албан тушаалыг хашиж байсан юм. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна