Багш нарын цалинг 200-300 мянган төгрөгөөр нэмэхээр боллоо


Засгийн газрын гишүүд сэтгүүлчидтэй ээлжит уулзалтаа хийж байна. Энэ удаагийн уулзалтад БХБ, БШУ, ХХААХҮ, Сангийн сайд нар оролцож байна.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан боловсролын байгууллагын удирдлагын томилгоог улстөрөөс ангид, мэргэжлийн байдлаар хийх шаардлагатай байгааг онцлов. Хот, хөдөөгийн сургууль, цэцэрлэгүүдийн ялгаа их байгаа учир тэгш байдлыг тогтооно. Орон нутагт ажиллаж байгаа багш нарт нийслэлийн багш нарын авдаг хэмжээний цалин, нийгмийн баталгаа, “хөдөөгийн нэмэгдэл” олгох, орон сууцны ипотекийн зээлд хамруулах, цалин урамшууллыг нэмэх гэх мэт цогц хэлбэрээр асуудлыг шийдвэрлэнэ.

Багш нарын цалин урамшууллыг үйл ажиллагааны чанар, үр дүн, гүйцэтгэлд тулгуурлан хувьсах зардлыг бодитоор үнэлэн санхүүжүүлж байх тогтолцоонд шилжих учиртайг тодотгож, багш нарын суурь цалинг 200-300 мянган төгрөгөөр нэмэхээ мэдэгдлээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна