“Facebook” нэрээ өөрчлөх үү


“Facebook” компани ирэх долоо хоногт нэрээ өөрчлөхөөр төлөвлөж байгаа талаар “Verge” цахим хуудас эх сурвалжаас эш татан мэдээлжээ. “Ирээдүйд “metaverse” компани болох зорилгоо тусгахын тулд “Facebook” нэрээ өөрчлөхөөр төлөвлөж байна” гэж тус цахим хуудсанд дурдсан байна. 

“Facebook”-ийн тэргүүн Марк Цукерберг энэ сарын 28-нд болох “Facebook Connect” жил тутмын бага хурлын үеэр компанийн нэрийг өөрчлөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа боловч нэр өөрчлөх талаар үүнээс эрт зарлаж магадгүй. Шинэ нэрийг чанд нууцалж удирдлагын гишүүд ч бүгд мэдэхгүй байгаа аж. Марк Цукербергийн хэлснээр, “мetaverse” нь уран бүтээлч хүмүүст, хотын төвөөс зайдуу амьдарч, ажиллахыг хүсдэг хүмүүст, мөн боловсролын хүртээмж муу эсвэл чөлөөт цагаа өнгөрөөх зугаа цэнгэлийн газрууд хомс газар оршин суудаг хүмүүст асар их боломжийг олгох юм.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна