Японд Асо галт уул дэлбэрлээ


Японы Кумамото мужид Асо галт уул дэлбэрсэн тухай өчигдөр “Киодо” агентлаг мэдээлэв. Японы Цаг уурын ерөнхий газраас аюулын түвшинг нэмэгдүүлж, нутгийн иргэдэд анхааруулжээ. Гал уулаас дэлбэрсэн үнс чулуу хоёр км-ын зайд цацагдаж магадгүй гэнэ. Тиймээс галт уулд ойртох нь хүмүүст аюултай аж. 

Асо галт уул нь ойролцоогоор 800 м өндөр ууланд байрладаг. Асо галт уулаас холгүй газарт Тошима гэдэг тосгон байдаг бөгөөд оршин суугчид нь аюулд өртөж болзошгүй юм. Японы Засгийн газар байгалийн гамшгийн бүс нутгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулж байна хэмээн сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ёшихико Исозаки Токиод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв. Галт уулын дэлбэрэлтийн улмаас хүмүүс хохирсон мэдээлэл ирээгүй байна. Асо бол дэлхийн хамгийн том галт уулын нэг бөгөөд 1592 метр өндөр. Хамгийн сүүлд 2019 онд дэлбэрч байжээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна