Бээжинд хөл хорио тогтоов


БНХАУ-ын нийслэл Бээжин хотод удаан хугацааны дараа “Ковид19”-ийн шинэ тохиолдол илэрсэн тухай “Reuters” агентлаг уламжлав. Тус агентлагийн мэдээлснээр, шинэ тохиолдолд Хятадын нийслэлийн баруун өмнөд хэсгийн Фэнтай дүүрэгт илэрчээ. Шинжилгээний хариу нь эерэг гарсан өвчтөн Ганьсу мужаас ирсэн нэгэн байжээ.

 Орон нутгийн эрх баригчид халдварын тархалтыг тогтоох, түүнчлэн хянах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, хөл хорио тогтоогоод байна. Сүүлийн хэдэн сарын турш Бээжинд “Ковид-19”-ийн шинэ тохиолдол илрээгүй, цар тахлын нөхцөл байдал тайван байсан аж. Цар тахлын улмаас Бээжинд тогтоосон хатуу хязгаарлалтыг ойрын хугацаанд суллахыг төлөвлөөгүй байна. БНХАУ-д нэг тэрбумаас илүү хүн вакцины бүрэн тунд хамрагдсан гэнэ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна