“Netflix”-ийн хэрэглэгчдийн тоо 215 сая давжээ


Америкийн “Netflix” компанийн төлбөртэй стриминг үйлчилгээг ашигладаг хүний тоо 214 сая давжээ. Энэ оны гуравдугаар улиралд “Netflix”-д бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо 4.4 саяар нэмэгдсэн байна. Компанийн урьдчилсан таамаглалд дурдсанаар, дөрөвдүгээр улирлын эцэс гэхэд хэрэглэгчдийн тоо 8.5 саяар нэмэгдэж, 222 саяд хүрэх аж.

“Netflix” энэ оны эхээр 167,09 сая бүртгэлтэй хэрэглэгчтэй байжээ. Өнгөрсөн улиралд компанийн орлого 7.4 тэрбум ам.доллароос давсан бол 1.4 тэрбум ам.долларын ашиг олсон байна.АНУ-ын Калифорни муж улсын Лос-Гатос хотод төвтэй “Netflix” компани нь 1997 онд байгуулагдсан. Тус компани дэлхийн 190 гаруй оронд видео стримингийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 2013 оноос өөрсдийн бүтээсэн кино, цувралууд, телевизийн нэвтрүүлгүүдийг гаргадаг болсон байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна