Өөрийгөө, бас өрөөлийг таньж амжилтад хүрэх нь


Хувь хүний зан төлөв, бусадтай хамтран ажиллах хэв маяг нь орчин үеийн бүхий л салбар, ажил хэрэгт нэн чухлаар тавигдаж байна. Аливаа ажлын амжилтын үндэс болсон зан төлөв, хандлагыг тодорхойлох сэтгэл зүйн төрөл бүрийн тест, шалгуурыг 20 дугаар зууны эхэн үеэс боловсруулан хэрэглэж иржээ. Хүний зан төлөв, хандлагыг тодорхойлдог олон модель байдгаас өрнөдөд хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа нь Майер Бриггсийн Төрөл Илтгэгч (МБТИ)  онол юм.

 Швейцарын нэрт сэтгэл судлаач Карл Юнгийн үндэслэсэн МБТИ-ийг ээж, охин Бриггсүүд болох Изабел Майер, Катарин Күүк нар үргэлжлүүлэн судалж тусгай тест боловсруулсан байна.  Тестийн үндсэн үзэл санаа нь “хувь хүн бүр өөр өөр ертөнц хэдий ч хүмүүсийн зан төлөв нь бүлэглэж болохуйц ерөнхий хэв шинжтэй байдаг”-ийг тодорхойлсон явдал. Улмаар Мэдрэхүй, зөн совин, мэдрэмж, сэтгэлгээ гэсэн сэтгэлзүйн дөрвөн үндсэн функцийг ашиглаж интроверт/экстраверт, мэдрэх/зөн совин, сэтгэх/мэдрэх, шүүмжлэх/ойлгох гэсэн бүлгүүдэд хувааж зан төлвийн 16 төрлийг авч үздэг.

Хувь хүн уг тестийг ашиглан өөрийгөө төдийгүй хамтран ажиллагсад, удирдлага болон удирдлагадаа ажиллаж байгаа хүмүүсийг таньж мэдсэнээр баг, хамт олныг үр дүнтэй удирдах, үр ашигтай хамтран ажиллах, зөв шийдвэр гаргах, амжилтад хүрэх нөхцөл бүрддэг байна.Төрийн албаны зөвлөлийн өнөөдрийн “7:4:10” цахим сургалтад  АНУ-ын Конгрессын номын сангийн мэргэжилтэн, доктор М.Саруул-Эрдэнэ оролцож  төрийн албан хаагчдад зориулан Майер Бриггсийн Төрөл Илтгэгч (МБТИ)-ийн талаар хичээл заалаа.

 Энэ удаагийн сургалтыг дүгнэж Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам нар хэлсэн үгэндээ ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэхэд хувь хүний зан төлөв, хандлагыг тодорхойлохын ач холбогдлыг онцоллоо. Тестийг монгол хэлнээ орчуулан төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулах, үр дүнтэй удирдах үйл ажиллагаанд нутагшуулах чиглэлээр холбогдох талуудтай хамтран ажиллахаар болсон байна. 

 

Энэхүү хичээлийг Төрийн албаны зөвлөл - МАЙЕР БРИГГСИЙН ТӨРӨЛ ИЛТГЭГЧ (csc.gov.mn) линкээр татан авч, уншиж танилцах боломжтой.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна