Этиоп улсад онц байдал зарлалаа


Этиоп Улсын Засгийн газар зургаан сарын хугацаатай онц байдал зарласан байна. Энэ тухай Засгийн газрын олон нийттэй харилцах албаны дарга Легесс Тулу, Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Гидеон Тимотиос мэдэгджээ. Үүнээс хоёр хоногийн өмнө Ерөнхий сайд Абий Ахмед иргэдэд хандаж “Тыграйг чөлөөлөх ардын фронтоос” өөрсдийгөө хамгаалахын тулд гартаа зэвсэг барихыг уриалсан аж. Нийслэл Аддис-Абебагийн хойд хэсгийн Амхара мужийн Дессия болон Комбольча хотын эргэн тойрон дахь нөхцөл байдлын улмаас онц байдал зарласан байна.

 Этиопын эрх баригчид болон Тыграйд хяналтаа тогтоосон зүүний нам болох “Тыграйг чөлөөлөх ардын фронт”-ын (TPLF) хооронд өрнөсөн зэвсэгт мөргөлдөөн 2020 оны арваннэгдүгээр сард эхэлсэн. Этиопын Засгийн газар TPLF Зэвсэгт хүчний цэргийн бааз руу халдлага үйлдсэн хэмээн буруутгасан нь мөргөлдөөн эхлэх шалтаг болжээ. НҮБ-ын мэдээлснээр, зэвсэгт мөргөлдөөний улмаас олон мянган хүн Этиопоос Судан руу зугтсан аж. Олон улсын хамтын нийгэмлэгээс Этиопын Тыграй муж сүүлийн арван жилийн хугацаанд урьд өмнө болж байгаагүй өлсгөлөнд нэрвэгдэж байгаа тухай мэдээлсэн.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна