ДЭМБ: Нас барсан хүний тоо найман хувиар нэмэгдсэн


Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт “Ковид-19”-ийн гурван саяас илүү халдвар шинээр илэрсэн бол, 50 мянга гаруй хүн нас барсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мэдээлснээр, долоо хоногт халдварын тоо гурав, нас баралт найман хувиар тус тус нэмэгджээ. “Сүүлийн долоо хоногт вирусийн халдвар өмнөхтэй харьцуулахад нэлээд өслөө. Нийт гурван сая тохиолдол бүртгэгдсэн” гэж ДЭМБ-ын цар тахлын нөхцөл байдлын тайланд дурджээ. 

Шинээр илэрсэн халдварын тохиолдлын 60 хувь нь Европын оршин суугчид. Хөгшин тивд долоо хоногийн дотор халдварын тоо зургаа, харин Америк тивд гурав, Номхон Далайн баруун хэсэгт хоёр хувиар өсчээ. Харин Газрын дундад тэнгисийн зүүн талд “Ковид-19”-ийн тохиолдол нэлээд багасч, 12 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Мөн Зүүн өмнөд Ази болон Африкт есөн хувиар багасчээ. Цар тахлын улмаас нас барсан тохиолдлын 50 хувь Зүүн Өмнөд Азийн орнуудад ногдлоо. Тайланд дурдсанаар, аравдугаар сарын 25-31-нд дэлхий даяар гурван сая 21 мянга 634 тохиолдол шинээр бүртгэгдэж, 50.477 хүн нас баржээ. Хамгийн их халдвар гарсан орнуудыг АНУ (528.455), Их Британи (285.028), ОХУ (272.147), Турк (182.027), Украин (152.897) тэргүүллээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна