Цагаан ордны тэргүүн Орос, Хятадын удирдагчдыг шүүмжлэв


НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний 26 дахь уулзалт буюу “COP26” Шотландын Глазго хотноо болж байна. Хуралд үг хэлсэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятад, Оросын удирдагчдыг дээд хэмжээний уулзалтыг үл тоомсорлосон гэж шүүмжиллээ. Цагаан ордны тэргүүн “Уур амьсгалын өөрчлөлт тулгамдсан асуудал байтал БНХАУ-ын удирдагч яг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин шиг дэлхий нийтийн чухал асуудлаас нэг алхам ухарсан” гэжээ. 

120 гаруй орны төрийн тэргүүн, Ерөнхий сайд нар оролцож буй дээд хэмжээний уулзалтад ОХУ, БНХАУ-ын удирдагчид бие төлөөлөгчөө илгээсэн юм. Хятад Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаар дэлхийд тэргүүлж, АНУ удаах байранд ордог бол ОХУ нь Европын холбоо болон Энэтхэгийн дараа тавдугаарт жагсдаг. Дээд хэмжээний уулзалтын үеэр улс орны удирдагчид ойн хомсдолыг 2030 он гэхэд зогсоох хэлэлцээрт нэгдэж, 19 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр амлалт авлаа.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна