ОХУ-ын дипломатчийн цогцсыг Берлин дэх ЭСЯ-ны гаднаас олжээ


Германы нийслэл Берлин хотод ОХУ-ын Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга үл мэдэгдэх байдлаар нас барсан тухай “Spiegel” сонин мэдээлэв. Сонинд мэдээлснээр, цагдаагийнхан 35 настай эрэгтэйн цогцсыг дипломат газрын барилгын урд талын замаас олж ОХУ-д хүлээлгэн өгчээ. Оросын ЭСЯ эмгэнэлт явдлын талаар ямар нэг тайлбар өгөөгүй байна. 

Талийгаач дипломат эрхтэй байсан тул Германы прокурорын газар мөрдөн байцаалт явуулж чадаагүй аж. Харин цогцост задлан шинжилгээ хийхийг Оросын тал зөвшөөрөөгүй гэнэ. Дипломатчдын албан ёсны бүртгэлийг эш татан “Spiegel” сонинд мэдээлснээр, талийгаач 2019 оноос эхлэн Берлинд ЭСЯ-нд ажиллаж байжээ. “The Insider” болон “Bellingcat” хэвлэл талийгаач дипломатчийн овог нэрийг Кирилл Жало болохыг тогтоосон байна. Тэрээр ОХУ-ын Үндсэн хуулийн бүтцийг хамгаалах болон терроризмтэй тэмцэх газрын орлогч дарга, хошууч генерал Алексей Жалогийн хүү аж.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна