Францад 15 тонн жинтэй халим эрэгт гарчээ


Францын хойд хэсгийн Кале боомтын ажилчид эргээс 15 тонн жинтэй, 19 метр урттай халимыг олсон байна. “La Voix du Nord” сонинд мэдээлснээр, гэрчүүд аварга амьтан ложистикийн терминалын төмөр тулгуурыг цохисны дараа боомтын далангийн чулуун довны ойролцоох эрэг дээр шидэгджээ. 

“Францын хойд хэсгийн хөхтөн амьтдыг хамгаалах зохицуулах зөвлөл”-ийн дарга Жак Корпузопулос өнгөрсөн ням гарагийн 14:00 цагийн үед хэрэг явдал болсон газарт очиход халим амьсгал хураасан байжээ. Тэрбээр халимыг авч яван задлан шинжилгээ хийнэ хэмжээн мэдэгдсэн байна.  


1
0
1
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна