Сэтгүүл зүйн дээд курсийн 3 сарын эрчимжүүлсэн сургалт эхэллээ


25 жилийн ойтойгоо энэ онд золгож байгаа Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн Сэтгүүл зүйн дээд курсийн гурван сарын хугацаатай эрчимжүүлсэн сургалт өчигдөр /2021.11.11/ эхэллээ.

13 дахь удаагийн энэхүү курс  цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор танхимын болон цахим хосолсон хөтөлбөрөөр явагдаж байна. Тиймээс Улаанбаатар хотоос төдийгүй хөдөө орон нутгаас манай курст зайнаас суралцах боломжтой болсон юм.

Сургалтаар суурь сэтгүүл зүйн мэдлэг ойлголттой болохоос гадна интернэтийн орчинд мэдээлэл түгээх, мэдээллийн эрэл хайгуулыг ахисан түвшинд хийх, баримтыг нягтлан шалгах, худал мэдээллийг илрүүлэх зэрэг шаардлагатай ур чадвар эзэмшинэ. Мөн Дата сэтгүүл зүй, MoJo буюу Мобайл сэтгүүл зүй, Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн удиртгал хичээлд сууж,  VR journalism буюу “үзэгдэх бодит орчны сэтгүүл зүй” зэрэг орчин цагийн сэтгүүл зүйн чиг хандлагатай танилцах юм.

Суралцагчид ирэх оны хоёрдугаар сард сэтгүүл зүйн бүтээл хийж, мэргэшлийн диплом гардан авна.




0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна