Төв аймагт мал хариулж яваад сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ


Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Зүүн бүрх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 206 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км-т/ Тус сумын харьяат иргэн М явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.30-ны өдрийн 21:59 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн М /40 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:52 цагт тус багийн “Зүүн бүрх” гэдэг газар /гэрээс нь зүүн урд зүгт 1 км/- аас эсэн мэнд олсон. 


Эх сурвалж: ОБЕГ


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна