Мексикт агаарын бөмбөлөг унаж есөн хүн бэртжээ


Мексикийн Теотиуакан археологийн дурсгалт газрын ойролцоо “Volare” компанийн агаарын бөмбөлөг унаж осолдсны улмаас есөн хүн гэмтэж бэртсэн байна. Хэрэг явдал арваннэгдүгээр сарын 29-ний үд дундын орчим болсон тухай “Diario De Chiapas” цахим хуудас уламжилжээ. 

Цагдаагийнхны мэдээлснээр, “Volare” компани хэдэн хүн суулгаад агаарт хөөрч байсан бөмбөлөгт гарсан эвдрэлийг засаж чадаагүй аж. Ослын улмаас дөрвөн эрэгтэй, таван эмэгтэй бэртсэн байна. Тэднийг эмнэлэгт хүргэжээ. 67 настай эмэгтэй хүзүүндээ, 39 настай эмэгтэй баруун эгэмэндээ гэмтэл авч, 67 настай эрэгтэйн хөл нь хугарчээ. Түүнчлэн 64 настай эрэгтэйн эгэмний яс, 31 настай залуугийн гар хугарсан байж магадгүй гэнэ.  


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна