Шинэ нисэх буудлыг 6 саяар торгож, 208 сая төгрөгийн орлогыг хураажээ


“Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-д 6,268,304 төгрөгийн торгууль ногдуулж, хууль бусаар олсон орлого болох 208,943,478 төгрөгийг хураан авах шийдвэрийг гаргаж зөрчлийн үр дагаврыг арилгуулах арга хэмжээг авлаа. 

Учир нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-ийг зохицуулалтгүй 21 үйлчилгээний төрлөөр зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон юм. Тиймээс Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд дараахь зохицуулалт хийнэ:” гэж, 6.1.2-т “бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох” гэж тус тус заасны дагуу “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК нь зохицуулалтгүй үйлчилгээний үнэ, тарифыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар хянуулж, зөвшөөрөл авахаар хуульд заасан байдаг. 

Иймд тус хуульд заасны дагуу Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.2-т заасныг зөрчиж, үнэ тарифаа хянуулаагүй зөрчил гаргасан тул  Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж шалгасан юм. 

 

 “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д заасныг үндэслэн дараах шийтгэлийг оногдуулсан. Үүнд: 

  1. Зохицуулалтгүй үйлчилгээний 2020 оны борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг буюу 6,268,304 төгрөгөөр торгох;
  2. Хууль бусаар олсон орлого болох 208,943,000 төгрөгийг хураан авах;
  3. Зөрчлийн үр дагаврыг арилгуулах арга хэмжээг тус тус авлаа.

1
0
1
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна