Иргэдийн дансанд халдаж, тэрбум төгрөгийн хохирол учруулсан этгээдийг АНУ-аас албадан авчирав


АНУ-д амьдардаг монгол иргэн иргэдийн данс руу интернэт банкаар дамжуулан халдлага үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан тул өнөөдөр буюу 2021 оны 12 дугаарын сарын 1-нд Монгол Улсад албадан авчирлаа. 

Тодруулбал, АНУ-д амьдардаг Монгол Улсын иргэн О гэгч нь иргэдийн интернэт банкинд удаа дараа халдлага үйлдэж, их хэмжээний хохирол учруулаад байсан юм.  

Түүнийг Эрүүгийн цагдаагийн албанаас интерполын шугамаар эрэн сурвалжилж байсан бөгөөд өнөөдөр АНУ-ын хууль сахиулах байгууллагаас хүлээн авч, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.Уг этгээд нь 2018 онд АНУ-д очсон бөгөөд 2019 оноос эхлэн иргэдийн интернет банкинд халдаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байжээ

Одоогоор 100 гаруй удаагийн үйлдлээр бусдад нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдоод байгаа бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар албаныхан мэдэгдлээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна