“Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдэвт нийтлэл, подкастын уралдаанд оролцохыг урьж байна


Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 110 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарын нэрэмжит нийтлэл болон подкастын уралдааныг зарлалаа. Монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхэн уламжлал, төрт ёсны залгамж чанарыг сурталчлан таниулж, эрхэмлэх үнэт зүйлс, эх оронч үзлийг хойч үедээ төлөвшүүлэх зорилгоор цуврал уралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа оюутан, залуус, сэтгүүлч, чөлөөт уран бүтээлчдийг хамруулах юм. Уралдаанд ирүүлэх нийтлэлийг 2021 оны 12 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 20-ны хооронд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэсэн байх шаардлагатай бөгөөд 1000 хүртэлх үгэнд багтаасан байна. Харин подкастын тухайд 10 хүртэлх минутанд багтаан аудио болон видео аль ч хэлбэрээр бэлтгэн ирүүлэх боломжтой юм.

Оролцогчдын бүтээлийг 2021 оны 12 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл  @Парламентын сурталчилгаа, мэдээллийн төв Facebook хуудсаар мөн presscenter@parliament.mn цахим хаягаар хүлээн авна. Шилдэг бүтээлүүдийг 2021 оны 12 дугаар сарын 20-ноос 25-ны хооронд шүүгчдийн комисс шалгаруулах ба тусгай нэвтрүүлгээр дамжуулан олон нийтэд хүргэх юм.


Шагналын сан: Нийтлэл болон Подкастын төрөл тус бүрт

Нэгдүгээр байр: Шилдэг 1 бүтээл      

2.000.000  /Хоёр сая  төгрөг/ болон  Дурсгалын бичиг

 Хоёрдугаар байр: Шилдэг 1 бүтээл   

1.500.000  /Нэг сая таван зуун мянган төгрөг/ болон Дурсгалын бичиг 

 Гуравдугаар байр: Шилдэг 1  бүтээл   

1.000.000  /Нэг сая  төгрөг/  болон  Дурсгалын бичиг

 Тусгай байр:  2  бүтээл тус бүр                  

500 000 /Таван зуун мянган  төгрөг/   болон Дурсгалын бичиг

 Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 51 267302 утсаар лавлаарай.

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна