Ан Сан Су Чид 100 жилийн хорих ял оноож магадгүй


Мьянмарын ардчилсан удирдагч Ан Сан Су Чид нийт 100 жил хорих ял оноож болзошгүй байна гэж Японы “Киодо” агентлаг уламжилжээ. Түүнийг цэргийн эргэлтийн үеэр баривчилсан аж. 

Өнгөрсөн мягмар гарагт Ан Сан Су Чид авлигын шинэ хэрэг тулгасан байна. Мөн өдөр шүүхийн шийдвэр гарах ёстой байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас арванхоёрдугаар сарын 6-ныг хүртэл хойшлуулжээ.Түүнд төрийн нууцын тухай хуулийг зөрчсөн зэрэг нийт 10 эрүүгийн хэрэг тулгаад байна. Энэ оны хоёрдугаар сарын 1-нд тус улсад төрийн эргэлт болж цэргийнхэн эрх мэдлийг булааж авсан. Зэвсэгт хүчний командлагч онц байдал тогтоож, 2020 оны арваннэгдүгээр сард болсон парламентын сонгуулийн дүнг будлиантуулсан гэж буруутган иргэний Засгийн газрыг түлхэн унагасан. Тус сонгуульд Ан Сан Су Чиний тэргүүлдэг Ардчиллын төлөөх үндэсний лиг нам илт давуу ялалт байгуулсан юм.


0
0
3
0
2
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна