Нидерландад “Омикрон” хувилбар анх тогтоосноос эрт тархжээ


Германы Канцлерьт нэр дэвшээд байгаа Олаф Шольц ковид-19-ийн эсрэг вакциныг албадан хийхийг дэмжсэн байна. Бундестагийн гишүүний хувьд энэ шийдвэртэй санал нийлнэ хэмээн мэдэгджээ. Герман улсад бүх нийтийн дархлаажуулалт 2020 оны арванхоёрдугаар сард эхэлсэн. Эхний ээлжинд ахмад настан, эмч, эмнэлгийн ажилтан болон нийгмийн тусгай албан хаагчдыг вакцинжуулж байв.

Нидерландад ковид-19-ийн “Омикрон” хувилбар тус улсад бүртгэгдсэн анхны тохиолдлоос өмнө илэрсэн нь тодорхой боллоо. Арваннэгдүгээр сарын 19-нд авсан шинжилгээний сорьцоос “Омикрон” илрүүлжээ. Харин тус улсад анхны тохиолдол арваннэгдүгээр сарын 26-нд бүртгэгдсэн. Тухайн өдөр Өмнөд Африкаас ирсэн 14 зорчигчоос “Омикрон” илэрснийг тогтоож байв. “Омикрон” хувилбар илэрсэн хүмүүс Африкийн өмнөд хэсгийн орнуудад зорчсон эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Нидерландад урьд нь цуглуулсан сорьцуудаас ийнхүү шинэ хувилбар илэрсэн нь тус улсад бүртгэгдсэн анхны тохиолдлуудаас эрт хэдий ч Өмнөд Африкт анх илэрснээс хойш байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Өмнөд Африкт 11 дүгээр сарын 9-нд цуглуулсан сорьцоос анх “омикрон” хувилбар илэрсэн.

Арабын нэгдсэн Эмират улс Оросын “Спутник Лайт”-ыг бүх төрлийн вакцинд нэмэлт бүүстер болгон хэрэглэхийг зөвшөөрлөө. Нэмэлт гуравдугаар тунг 18-аас дээш насны бүх хүнд тарина. Түүнчлэн Арабын Эмиратад дархлаажуулалтын хүрээнд хэрэглэж байгаа ямар ч вакцины хоёр тунг тариулснаас хойш зургаан сарын дараа бүүстер хийлгэж болно.Израилийн хоёр эмчээс шинэ “омикрон”-ы халдвар илэрлээ гэж Тел-Авив дахь Шеба эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Вирусийн халдварын авсан эмч нар Лондон хотод өнгөрсөн долоо хоногт хуралд оролцоод ирсэн байна. Эмч нар “Pfizer/BioNTech” вакцины гурван тунд хамрагдсан байсан бөгөөд шинж тэмдэг харьцангуй хөнгөн байгаа гэнэ. Гэхдээ тэд хамтран ажиллагсдадаа халдвар тараасан байх магадлалтай гэв. Үүнээс гадна Израильд өөр хоёр хүнээс “омикрон” илэрсэн бөгөөд нэг нь Малавигаас ирсэн жуулчин юм байна. 

Израиль шинэ хувилбарын тархалтаас сэргийлэн 14 хоногийн хугацаатайгаар хилээ хаасан. Мөн халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг олж илрүүлэхийн тулд урьд нь терроризмын эсрэг ашиглаж байсан гар утсаар мөрдөн хайх технологийг дахин нэвтрүүлжээ.Японд ковид-19-ийн эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунг хийж эхэлсэн байна. “Pfizer” компанийн вакцины гурав дахь тунд эхний ээлжинд эмнэлгийн ажилтнуудыг хамруулна. Харин өндөр настнууд болон бусад иргэдийн хувьд ирэх нэгдүгээр сараас хийлгэх боломжтой. Засгийн газар вакцины үүсгэсэн дархлаа цаг хугацааны явцад суларч байгаа нь тогтоогдсонтой холбогдуулан нэмэлт тунг тарих шийдвэр гаргажээ. “Омикрон”-оор халдварласан анхны тохиолдол Японд өнгөрсөн мягмар гарагт бүртгэгдсэн. Японд одоогоор 18-аас дээш насны иргэд нэмэлт тунд хамрагдах боломжтой гэдгийг зөвлөөд байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна