GEN Z үеийн төгсөгчдөд зориулсан ажил мэргэжлийн зөвлөгөө


Т.ХОНГОР

Цар тахалтай холбоотойгоор, хөдөлмөрийн зах зээлд ч өөрчлөлт орж байна. Жишээ нь, зайнаас ажиллах горим юм. Гэсэн хэдий ч ажил горилогчдод ирдэг стресс бухимдал болон айдас түгшүүр хэвээр байгааг дурдах нь зүйтэй.
Магадгүй, Z үеийнхэн хэн нэгнээс зөвлөгөө авахыг хүсэхгүй байсан ч хөдөлмөрийн зах зээлд шинээр орж ирж байгаа тэдэнд зориулсан мэргэжилтнүүдийн хэдэн зөвлөгөөг хуваалцая.


Ажил хайх эсвэл бүтээх
Карьер төлөвлөлтөнд хамгийн түрүүнд анхаарах зүйлийн нэг бол ажил горилогч болох уу эсвэл өөрөө өөртөө захирал байхыг сонгох уу гэдэг юм. 2020 оны судалгаагаар, Z үеийнхний 53 хувь нь өөрсдийн компаниа байгуулж, удирдах хүсэлтэй байна хэмээжээ. 

Мэргэжилтнүүд тэдэнд карьерийн гараагаа “уламжлалт” ажил эрхлэлтээр эхлэх нь олон давуу талтай гэж зөвлөж байна. Тэд компанид ажиллах нь зохион байгуулах, бусадтай харилцах, ур чадварт суралцах, өөрийн сул талыг олж илрүүлэх, сайжруулахад туслах чухал  алхам юм.

Тэгвэл ямар талбарт хүч үзэх хэрэгтэй вэ

Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик болон эрүүл мэндийн салбарууд зах зээлд өрсөлдөхүйц цалин, урамшуулалтай байна. “ThirdWay”-аас хийсэн судалгаагаар сувилахуй, харилцаа холбоо, инженерчлэлийн мэргэжил хамгийн өгөөжтэйд багтжээ. 

“Indeed.com” карьерын хөтөч вэб сайт нь нисгэгч, инженер, маркетингийн болон санхүүгийн менежерүүдийг нийгэмд өрсөлдөхүйц гэж тодорхойлсон. Статистик судалгаагаар ашигтай болоод байгаа мэргэжлээр мэдээллийн аюулгүй байдлын шинжээч, тоо баримтын судлаач, эрүүл мэндийн салбарынхан гэж онцолжээ. Түүнчлэн технологийн компаниудад харилцаа холбоо, маркетингийн ажилтнууд ч эрэлттэй байна. 

Ажлын санал зөв эсэхийг хэрхэн шийдэх вэ
Ажлын байрны талаарх үзэл бодол чинь эцэг эхийн саналтай зөрчилдөж болно. Шинэхэн төгсөгчид дор хаяж хэд хэдэн удаа ажлын байр сэлгэх хандлагатай байдаг. Судалгаагаар “ажлын байраа өөрчлөх нь карьераа ахиулах гэж чармайхаас илүү цалингаа нэмэгдүүлэх боломж хайдаг” гэжээ.
Энэ үеийнхэн бие даасан байх дуртай. Хэдийгээр өөрийн ажлын хувиарт тохируулан ажлаа төлөвлөх сайхан ч хувь хүний татвар, эрүүл мэндийн даатгал, цаашлаад тэтгэвэрт гарахдаа зарцуулах мөнгөө ч төлөвлөх шаардлагатай гэдгийг тооцох ёстой.


Ажлын саналаа эрэмбэлэх хэрэгтэй юу
Хэн нэгэн танд тогтвортой ажлын байр карьер төлөвлөлтийн талаар зөвлөж болох юм. Түүхийн олдвор шиг болтлоо аль нэг компанид урт хугацаанд үнэнчээр зүтгэх тухай зөвлөж болно. 

Харамсалтай нь, түүх хөдөлмөрийн зах зээл хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан таамагладаггүй. Тодорхой нэг ажлын байранд урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах талаар бодохын оронд цаашид өөрт хэрэгтэй ур чадваруудыг хэрхэн эзэмшиж сурах талаар л бодох хэрэгтэй.

Ажлын саналтай тохиролцох боломжтой юу

Хариулт бол тийм, ялангуяа олон санал байгаа тохиолдолд. Жишээлбэл, цалин орлогын талаар асуухад ямар нэгэн дүрэм журам гэж байхгүй. Гэхдээ боломжит дүнг санал болгох хэрэгтэй бөгөөд танд санал болгосон цалинг 3-5 хувиар нэмэгдүүлэхэд л хангалттай. “Санал тавьсанд баярлалаа, Би X төгрөгийн цалин авмаар байна” гэж хэлээрэй. Харин дараа нь чимээгүй бай! Дуугүй байх нь хэлэлцээрийн хүчирхэг тактик юм. Хэрэв ажил олгогч анхны саналдаа тууштай зогсч, та уг ажлын байрыг сонирхож байгаа бол бодож үзсэнд нь талархаж, хүлээж авах хүсэлтэйгээ илэрхийлэхэд болно.


Анхны ажилдаа хэрхэн үр бүтээлтэй ажиллах вэ
Ямар ч ажлын байранд эхний хэдэн сар сэтгэл догдлуулсан завгүй өдрүүд өнгөрөх болно. 

Өөрийн болоод бусдын үүрэг, байгууллагын үйл ажиллагааны талаар аль болох ихийг олж мэдэхийн тулд эрч хүчээ зарцуул. Тусламж хүсэж зөвлөгөө өгч чадах хүмүүстэй холбоо тогтооход анхаарлаа хандуул. Тухайлбал, албан тушаал ахих, цалингаа нэмэгдүүлэхэд нөлөөлж болох хэн нэгэнд. Анхны сэтгэл догдлол багасах тусам өөрийн хүсэж буй ажил мэргэжлийнхээ талаар дахин нэг бодоорой. Гэхдээ гэнэтийн боломжуудад хэзээд бэлэн байхыг зөвлөе. Мэдээж бүх зөвлөгөөг нэг бүрчлэн дагах ал­багүй ч уншаад, санаж явахад илүүдэхгүй гэдгийг хэлье.




1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна