Солонгос сурагчид Монгол охиныг зодсон ноцтой хэрэг гарчээ


Өмнөд Солонгос Улсад амьдардаг 13 настай Монгол охиныг дээд ангийн дөрвөн эмэгтэй сурагч зургаан цагийн турш зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан талаар MBC телевиз мэдээллээ.

Хэрэг долдугаар сард гарсан ч одоо л олон нийтэд ил болж байна. Тэд Монгол охиныг доромжилж, дээрэлхэж байхдаа бичлэг хийсэн бөгөөд сургуулийнхаа хүүхдүүдэд тарааснаар асуудал ил болов.

"MBC" телевизийн мэдээлсэнээр “дунд ангийн дөрвөн охин нийлж, 13 настай Монгол охиныг хүчирхийлжээ. Тэд бичлэг хийж дараа нь олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлсэнээр охин сэтгэл санааны гүн хямралд орж сургуульдаа явахаа больжээ. Хохирогч 10 жилийн өмнө БНСУ-д гэр бүлийн хамт очсон гэнэ. Хохирогчийг хүчирхийлсэн 14-16 насны хүүхдүүд өөрсдийн хийсэн бичлэгээ зарсан байдаг. Харамсалтай нь тухайн хүүхдүүдийг "тэнсэн харгалзах" үндэслэлээр суллаж, эрүүгийн ялаас чөлөөлжээ.

Бичлэгт 13 настай Монгол охины гарыг хүлж, ам руу нь архи хүчээр цутгах, татаж байсан тамхины ишээ идүүлэх, духан дээр нь хараалын үг бичих, дотоожийг нь толгойд нь углах, хувцасыг нь тайлуулж нүцгэлэн бичлэг хийжээ. Тэд бусдыг зодон, тохуурхаж, доромжилсон бичлэгээ сургуулийнхаа хүүхдүүдэд 5000 воноор худалджээ. Тухайн өдөр хохирогчийн ээж охиноо цагтаа ирэхгүй байсанд гайхан хайж эхэлсэн. Улмаар хүчирхийлэл үйлдэгдсэн газар болох 4 хүүхдийн нэгний гэрт очиход тагтан дээрээ нуугаад гаргаагүй гэнэ. Айж балмагдсан охиныг тагтнаас оруулж ирээд үргэлжлүүлж зодсон тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна.


 Хохирогч охины ээж хэлэхдээ:

- Миний охиныг зургаан цагийн турш зодож, хүчирхийлсэн. БНСУ-д сургуулийн анги дамжааны ялгарал их байдаг юм билээ. Над руу шөнө яриад охиныг чинь энд ингээд зодсон байна. Ийм хэрэг болсон гээд мессеж ирсэн. Өмнө нь бид охиноо алга болсон, гэртээ ирэхгүй байна гэж цагдаад дуудлага өгсөн байсан. Дуудлага өгсөнөөс хоёр хоногийн дараа охин минь олдсон. Энэ хугацаанд тэр хүүхдүүдийн гэрт охиноо хайгаад очиход байхгүй, юу гэж танай охин энд байх юм гэж уурлаж байсан. Гэтэл тэднийд охин байсаныг сүүлд мэдсэн. Охиныг минь оллоо гээд холбогдсоны дараа очиж авсан. Амны хаалтыг нь авахад хацар нь хавдчихсан, танихын аргагүй болсон байсан. Гэртээ ирээд биеийг нь харахад аймшигтай тамласан байсан. Тамхи татаж байсан ишээрээ түлээд, архи албаар уулгаж, зодсон. Охин минь шоконд орчихсон учраас юу ч хэлээгүй. Ямар нэгэн зүйл хэлбэл ална гэж тэр охидууд сүрдүүлсэн байсан. Цагдаа нар авч хэлэлцэхгүй байна. Танай охин мэдээлэл өгөхгүй бол хэрэг үүсэхгүй гэх мэтчилэн харилцаж байлаа. Би охиноо юу болсон талаар ярихыг ятгаж, хамгаалалтад авна гэж гуйж байж хэлүүлсэн. Тухайн хүчирхийлсэн охидууд 14-16 насныхан. Бичлэг нийтэд тавигдснаас хойш сургуулийнх нь бүх хүүхдүүд миний охиныг ялгаварлах болж, охин минь сэтгэл санааны гүн хямралд орсон. Одоо ч тэд миний охиныг сүрдүүлсэн хэвээр л байна. Маш их гомдолтой байна"

гэж ярьжээ. Сэтгэл өвдөж, бухимдал төрж байна. Хүний нутагт хөөрхий охин ямар их ганцаардан, шаналсан бол. 13-хан настай бяцхан охин "ингэж цохиулж байхаар зүгээр үхчих юмсан гэж хүртэл бодсон" гэнэ. Монгол Улсын нэг бяцхан иргэн энэ айдас, доромжлолыг мартаж чадахгүй нь тодорхой.

Иргэнийхээ төлөө ГХЯ, БНСУ-д суугаа ЭСЯ ажиллаасай ????



Сэтгүүлч Н.Урантогтох 


 


0
0
0
0
2
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна