Францын Ерөнхийлөгч Э.Макрон Их Британийн Ерөнхий сайдыг “алиалагч” гэв


Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хувийн яриандаа Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоныг “алиалагч” хэмээн нэрлэв. “Брексит бүтэлгүйтсний дараа гэм буруутныг хайж байна” хэмээн Б.Жонсоныг буруутгасан тухай “The Guardian” сонин уламжлав. Борис Жонсоны Засгийн газрын танхимыг “цирк” гэж тодорхойлсон Францын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг “Le Canard Enchaîné” сэтгүүл эш татжээ. 

Ерөнхий сайд нь Brexit-ийн үр дагаварт буруутгагдахаас зайлсхийхийн тулд өөрийгөө хохирогчийн дүрээр харуулахыг оролдсон гэж зэмлэсэн байна. Э.Макрон Их Британийн Ерөнхий сайдтай утсаар ярьсны дараа Б.Жонсоны зан байдлын талаар гомдолложээ. Тэд цагаач дүрвэгчид амь үрэгдсэн талаар ярилцсан байна. Парис Их Британийн албаны хүмүүсийг Францын нутаг дэвсгэрт цагаачдын орогнол хүссэн өргөдлийг боловсруулахыг урьсан байна. Лондон үүнийг цагаачдыг Ла-Манш руу буцаж ирэхэд түлхэц болдог хүчин зүйл гээд татгалзсан. Хоёр орны харилцаа тийм сайн биш байгаа юм.  


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна