Мэс заслын эмч өвчтөний эрүүл хөлийг тайрсан байна


Австрийн Линц хотын шүүхээс өвчтөний эрүүл хөлийг эндүүрэн тайрсан эмчийг 2700 еврогоор торгосон тухай ВВС агентлаг уламжлав. Түүнчлэн шүүх хурлаас өмнө нас барсан өвчтөний бэлэвсэрсэн эхнэрт 5000 еврогийн тэтгэмж тогтоосон байна. 82 настай эрэгтэй (өвчтөн болон мэс засалчийн нэрийг зарлаагүй) энэ оны тавдугаар сард Фрайштадтын эмнэлэгт хэвтжээ. 

Түүний зүүн хөлийг тайрах ёстой байсан ч, мэс засалч тодорхойгүй шалтгаанаар баруун хөлөнд нь мэс засал хийсэн байна. Хоёр хоногийн дараа хөлөнд нь боолт хийх үеэр алдаа гарсныг мэдэж, өвчтөнд дахин мэс ажилбар хийжээ. Асуудал шүүх хүртэл очсон байна. Мэс засалчаас яагаад зүүн хөл биш баруун хөлийг тайрсныг асуухад, тэрбээр “мэдэхгүй” хэмээн хариулжээ. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна