Мюнхенд дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөг дэлбэрэв


Германы Мюнхен хотын төмөр замын станцын ойролцоо дэлбэрэлт болсон тухай “Euronews” агентлаг мэдээлэв. Дэлхийн хоёрдугаар үеийн агаарын бөмбөг Мюнхений төмөр замын Доннерсбергербрюке өртөөний дэргэдэх “Deutsche Bahn” концерний барилгын талбайд дэлбэрчээ. Дэлбэрэлтэд дор хаяж дөрвөн хүн өртөж, шархадсан байна. Ослын газарт гал команд, хоёр нисдэг тэрэг болон аврах албаныхан очжээ. Шархадсан хүмүүсийн нэгнийх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна