Хятад улсаас орж ирдэг нарийн ногооны нийлүүлэлт багассанаас үнэ огцом өсчээ


Цар тахлын сөрөг нөлөөлөл улс орнуудын эдийн засаг, иргэдийн амжиргаанд хүндээр туссаар байна. 2021 оны аравдугаар сард Хятадын Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Өвлийн олимп зохион байгуулах гэж буй тус улсын хувьд дотооддоо халдваргүй байхын тулд залгаа улсуудынхаа хилийг хаасан билээ. Үүнээс үүдэж БНХАУ-аас импортын бүтээгдэхүүний хамааралтай байдаг Монгол Улсын хувьд хүнд байдалд орсон. Тухайлбал нарийн ногоо тасарч, үнэ нь нэмэгдэж зарим иргэд худалдаж авч чадахгүйд хүрч байгаа юм.

 

ИРГЭН: Б.ЭРХБАЯР:

Манайх нарийн ногоог тогтмол хэрэглэдэг л дээ. Хэд хоног нарийн ногоо тасарсан. Өнөөдөр Баянзүрх зах орж ирэхэд нарийн ногоо ирсэн байна. Хоёр дахин үнэтэй байна. Манайх броколлиг хуучин 7500-аар авдаг байсан. Одоо 15000 гэж байна. Жаахан ирсэн ногоо нь хүмүүстээ бас хүртэхгүй байгаа юм шиг байна шүү дээ. Амралтын өдөр хүнсний ногоогоо цуглуулах гээд ороод иртэл нэлээд үнэтэй, хүртээмжгүй л байна.

 

ИРГЭН Л.ТУЯА:

Нарийн ногооны үнэ нэлээд өссөн байна.  Хоёрхон ногоо авахад л 10000 гараад явчихаж байна. Нялх хүүхэдтэй болохоор хүүхэддээ аль болох шим тэжээлтэй хоол өгөх гээд байнга нарийн ногоо хэрэглэдэг. Нэг хэсэг нарийн ногоо тасрахад хүүхэддээ төмс, луувангаар л хоол хийж өглөө. Сая Баянзүрх худалдааны төв ороод жаахан брокколли авахад 10000 болчихлоо. Нэг хэсэг байхгүй байсныг бодоход вагоноор нарийн ногоонууд ирж байгаа гээд худалдагч нар нь ярьж байна.


ЯРИА: ИРГЭН: Б.БУРМАА:

Манайх ногоо, нарийн ногоо зараад 5-6 жил болж байна. Хил хаагдаад, нарийн ногоо тасраад, худалдан авагчидгүй болж, орлого тасраад амьдрал жаахан хэцүүдлээ. Тэгээд улс шийдвэр гаргаад вагоноор бага зэргийн ногоо татаж авсан ч гэсэн  үнэтэй учраас худалдан авагч байхгүй. Алдагдалтай, хэцүү л байна. Хил нээгдэх ер нь болоогүй, хэзээ нээх нь тодорхойгүй байх шиг байна. Амьдрахад хэцүү л байна шүү. 





0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна