Д.Сүндийд гурван жилийн хорих ял оноов


"Нэт капитал" ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндий гэр бүлийн хүнийхээ биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр цагдаагийн байгууллагад 2019 онд шалгагдаж байсан. Шалгалтын явцад цагдаагийн алба хаагчид хахууль өгөх замаар өөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээр прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлээд байв.

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Сүндийг гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, хамтран оролцсон, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Сүндийд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял оноов.

Мөн хахуулийн хэрэгт холбогдсон Д.Баттөгсийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14 сая төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч  Г.Даваажавыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ялаар, шүүгдэгч Т.Батсайханыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна