​ Францын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн уулзалтын үеэр зодоон болов


Францын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшсэн хэт барууны үзэлтэй нийтлэлч Эрик Земмурын дэмжигчид болон эсэргүүцэгчид Парис хотын ойролцоо болсон сурталчилгааны анхны цуглааны үеэр зодолдсон байна. Зодооны улмаас хэд хэдэн хүн гэмтэж бэртжээ. Тэдний дотор сэтгүүлчид болон нэр дэвшигч Э.Земмур ч багтжээ. Тэрбээр бугуйндаа хөнгөн гэмтэл авсан байна. Түүнийг тайзан дээр гарах гэж байхад нь тэнд байсан хүмүүсийн нэг нь бариад авчээ.   

Нийслэл Парисын ойролцоох Вильпент хотод 63 настай Э.Земмурыг дэмжих цуглаан дээр “Хэрэв би сонгуульд ялалт байгуулбал дэлхийн хамгийн сайхан улс, дахин байлдан дагуулалтын эхлэл болно” гэж тэрбээр мэдэгджээ. Э.Земмур өөрийнхөө шинэ намыг “Reconquete” хэмээн нэрлэхээр зэхэж байна. Монголчилбол “байлдан дагуулалт” гэсэн испани гаралтай үг юм.  

 Исламын шашинтнуудын эсрэг дайсагнал

 Эрик Земмурын үзэж буйгаар, орчин үеийн Франц цагаачлалаас болж шаналж байна. Тиймээс үүнийг төгсгөл болгох хэрэгтэй гэнэ. Нийтлэлч Исламын улсуудаас ирэх цагаач дүрвэгчдийн эсрэг байр сууриа илэрхийлдэг. Түүнд хоёр ч удаа исламын шашинтнуудын эсрэг үзэн ядалтыг өдөөсөн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн. Сонгуулийн өмнө сурталчилгааны цуглаан үеэр “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг хориглоно” гэсэн уриатай цамц өмссөн хэд хэдэн идэвхтэн суудлаасаа босох үеэр байдал хурцадсан. “Ассошейтэд Пресс” агентлаг мэдээлснээр, үүний дараа Э.Земмурын дэмжигчид эсэргүүцэгчид рүү дайрч сандал ширээ шидэж хэлсэн байна.  

 

Марин Ле Пений гол өрсөлдөгч

 Улс төрд шинээр орсон Эрик Земмур Францын үзэл бодлыг туйлшруулж байна. Түүний сурталчилгааны анхны цуглаанд 400 гаруй сэтгүүлч оролцжээ. Үүний зэрэгцээ, Францын нийслэлд 2200 хүн оролцсон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг эсэргүүцсэн жагсаал болов. Францын төрийн тэргүүнд өрсөлдөнө гэдгээ Э.Земмур арваннэгдүгээр сарын 30-нд мэдэгдсэн. Түүнийг “Үндэсний эв нэгдэл” намын тэргүүн байсан Марин Ле Пений гол өрсөлдөгч хэмээн францчууд үзэж байна. Марин Ле Пен Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд намын даргын ажлаа түр орхиж байгаа. Тэрбээр өмнөх нь 2017 оны төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөж, Эммануэль Макроны дараа хоёр орж байв.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна