Д.Трампын компани шинэ олон нийтийн сүлжээнд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ


АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын “Trump Media & Technology Group” (TMTG) компани “Truth Social” нэртэй олон нийтийн сүлжээг байгуулахын тулд хөрөнгө оруулагчдаас нэг тэрбум гаруй ам.долларын санхүүжилт босгосон тухай тус компанийн хэвлэлийн хурлын үеэр уламжлав. 

“Нэг тэрбум доллар бол цензур болон улс төрийн ялгаварлан гадуурхахыг зөвшөөрөхгүйн чухал шинж тэмдэг. Америк улс төрийн үзэл суртлыг хэнд ч хориглохгүй “Truth Social” платформд бэлэн” хэмээн Д.Трамп хэлэв.  Д.Трампын баг шинэ олон нийтийн сүлжээ хийхээр төлөвлөж байгааг түүний хаягийг хаасны дараа мэдээлж байв. Дэмжигчид нь 2021 оны нэгдүгээр сард АНУ-ын Конгрессийн ордон дайран орохыг уриалахад дэлхийн томоохон платформууд түүний олон нийтийн сүлжээн дэх хаягийг хаасан аж. Д.Трамп хүч хэрэглэх талаар суртал ухуулга хийгээгүй гэдэг.  “Truth Social” хэмээх нэртэй шинэ нийгмийн сүлжээ “Либерал хэвлэл мэдээллийн консорциум” болон томоохон технологийн компаниудын сөрөн зогсох болно гэж тэд үзжээ.  Олон нийтийн шинэ сүлжээг 2022 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч хакерууд ашиглалтад бүрэн ороогүй байгаа   “Truth Social” сүлжээг эвдэн орж,  Дональд Трампын хуурамч хаягийг нээсэн байна.  


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна