Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт мөрөөдлөө биелүүлэх эрх мэдэл ирлээ


УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр МАН-ын Их хуралтай холбогдуулан МАН-ынхандаа  цахим хуудсаараа дамжуулан амжилт хүсчээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн даргаар  Д.Амарбаясгалан нар сонгогдоод буй юм. 

Тэрбээр “2013 онд намын шинэчлэлээр улс орноо хөгжүүлэх мөрөөдөл тээсэн журмын нөхөд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт, мөрөөдлөө биелүүлэх эрх мэдэл гарт тань ирлээ. Төрийн алба, төрийн өмчийг намаас ангид байлгаж шударга ёс тогтоно. Амжилт хүсье” гэв.

Н.Номтойбаярыг 2020 оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, МАН-аас хасч байсан юм.



1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна