АНУ-д эмч нар анх удаа гахайн зүрхийг хүнд амжилттай шилжүүлэн суулгажээ


АНУ-д эмч нар анх удаа гахайн зүрхийг хүнд амжилттай шилжүүлэн суулгажээ

Алихан Смайыловыг Ерөнхий сайдаар томилов Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өчигдөр Алихан Смайыловыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, тус улсын парламент түүнийг Засгийн газрын тэргүүнээр томилжээ. А.Смайылов итгэл найдвар хүлээлгэж депутатуудад талархал илэрхийлж, Засгийн газар макро эдийн засгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, инфляцийг зогсоохын төлөө ажиллана гэв. Энэ сарын 5-нд Казахстанд шингэрүүлсэн шатдаг хийн өсөлттэй холбоотой эсэргүүцэл хурцдахад Ерөнхийлөгч К.Токаев Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргаж, А.Смайыловыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Одоо 50 настай А.Смайылов 2018 оны хоёрдугаар сараас Сангийн сайд, Шадар сайдын албыг хашсан. Үүнээс өмнө Ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байв.

К.Токаев: ХАБГБ-ын цэрэг хоёр өдрийн дараа гарч эхэлнэ Касым-Жомарт Токаев энэ сарын 11-нд болсон Казахстаны Мажилисийн (парламентын дээд танхим) хуралдааны үеэр Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (ХАБГБ) энхийг сахиулагчид хоёр өдрийн дараа тус улсаас гарч эхэлнэ хэмээн мэдэгдлээ. “ХАБГБ-ын энхийг сахиулагчдын гол үйл ажиллагаа дуусгавар боллоо. Хоёр хоногийн дараанаас гарч эхэлнэ. Цэргүүдийг гаргах үйл явц 10 хоногоос хэтрэхгүй” гэв. Казахстанд өрнөсөн эсэргүүцэл хурцдахад энэ сарын 5-нд К.Токаев ХАБГБ-аас тусламж хүссэн аж. Байгууллагын гишүүн болох ОХУ, Армени, Беларусь, Киргиз, Тажик цэрэг илгээхээ мэдэгдсэн. Казахстаны нийгэм гадаадаас цэргийн тусламж авсныг хүчтэй эсэргүүцэж буй. АНУ-ын эмч нар анх удаа гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн байна. Мэс засал хийсэн эмч нарын мэдээлснээр, эрхтэн шилжүүлэн суулгасны дараа зүрх хэвийн ажиллаж 57 настай өвчтөний биеийн байдал сайн байгаа гэнэ. Энэ тухай өнгөрсөн даваа гарагт Мерилендийн их сургуулийн анагаах ухааны танхимаас олон нийтэд мэдээлсэн юм. “Энэхүү мэс засал нь генетикийн аргаар хувиргасан амьтны зүрх нь хүний бие махбодод шууд гологдохгүйгээр ажиллах боломжтой гэдгийг анх удаа харууллаа” гэж мэдээлэлд онцолжээ. “Энэ удаагийн мэс засал шинэлэг зүйл болсон бөгөөд эрхтэний донорын хомсдолтой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд нэг алхам ойртлоо” хэмээн гахайн зүрхийг шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн эмч Бартли Гриффит өгүүлэв. Түүний хэлснээр, эрхтэн нь доголдсон өвчтөнүүдэд ирээдүйдээ итгэх найдвар төрүүлж байгаа дэлхийд анхны мэс засал болжээ. Долоон цаг үргэлжилсэн мэс заслыг АНУ-ын Мэрилэнд мужийн улсын их сургуулийн эрүүл мэндийн төвд зүрхний эдгэшгүй өвчтэй Дэвид Беннет гэх өвчтөнд дөрөв өдрийн өмнө хийсэн бөгөөд одоо түүний биеийн байдал сайн байгаа аж. Эмч нарын хэлж буйгаар, энэ нь 57 настай Беннетийн хувьд амьдралынх нь сүүлчийн боломж байсан бөгөөд туршилтын мэс заслыг хийлгээгүй бол нас барах нь гарцаагүй байжээ. Өвчтөн эмч нарын байнгын хяналтад байх аж. “Надад үхэх эсвэл зүрх шилжүүлэн суулгах гэсэн сонголт байсан. Би амьдрахыг хүсэж байна. Боломж бага гэдгийг мэднэ, гэхдээ энэ бол миний сүүлчийн сонголт” хэмээн өвчтөн Дэвид Беннет энэ сарын 7-нд мэс засалд орохын өмнө өчжээ. Тэрбээр Мерилендийн их сургуулийн эмч нарын зүрх шилжүүлэн суулгах саналыг хүлээн авчээ. Яаралтай мэс засал хийх зөвшөөрлийг АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газраас өгсөн байна. Шилжүүлэн суулгасан гахайн зүрхийг генетикийн аргаар өөрчилж, зарим генийг устгажээ. Тэгэхгүй бол зарим фермент өвчтөний бие организмд хүчтэй дархлааны хариу урвал үүсгэдэг. Энэ нь донорын зүрхнээс татгалзахад хүргэдэг. Эрхтэний донорын дутагдал өнөөдөр дэлхий дахинд асуудал болж байгаа. Зөвхөн АНУ-д гэхэд 110 мянга орчим хүн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх ээлжээ хүлээж байгаа бөгөөд жил бүр 6000 орчим өвчтөн мэс заслыг хүлээж чадалгүй нас бардаг байна. Эрхтэн шилжүүлэн суулгах нь олон мянган хүний амь насыг аврах боломжтой. Гэвч шилжүүлэн суулгасан эд эрхтнийг хүний бие организм хүлээж авахгүй байх зэрэг өвчтөний хувьд үхэлд хүргэж болзошгүй эрсдэлтэй байдаг аж. Амьтны эд эрхтнийг хүнд шилжүүлэн суулгах мэс заслыг ксенотрансплантаци гэж нэрлэдэг бөгөөд дэлхийн эмч нар өргөнөөр судалж байна. Гал түймэрт өртөж түлэгдсэн хүмүүст гахайн арьсыг аль хэдийнэ шилжүүлэн суулгаж байгаа билээ.


0
0
0
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна