Snowdrop” цуврал дахин асуудалд өртлөө


Б.ЛХАГВА

Наймдугаар анги хүртлээ цацагдаад буй “Snowdrop” цувралын эсрэг Солонгосын түүх судлаачид дуу хоолойгоо өргөлөө. Тэд Ази Номхон далайн бүсийн Уолт Дисней компанийн ерөнхийлөгч Люк Канд нээлттэй захидал илгээж, бүтээлийг дэлхий дахинд гаргах асуудлыг эргэн харахыг хүсжээ. Тус кино нь анх удаа ийнхүү шүүмжлэлд өртөж байгаа юм биш. Киноны зохиол 2021 оны гуравдугаар сард олон нийтэд ил болсны дараа Солонгосын олон нийтийн хэрэгслээр уг бүтээлийг 1988 оны оюутны бослогыг үл хүндэтгэсэн, түүхийг гуйвуулсан хэмээн шүүмжилж, зураг авалтыг зогсооход хүргэж байсан. Харин киноны зохиолч энэ талаар ямарваа нэгэн үл хүндэтгэсэн болон түүх гуйвуулсан явдал байхгүй гэж мэдэгдсэнээр олны хүртээл болсон билээ. Гэвч өчигдөр дэлхий дахинд байх Солонгосын түүх судлаач, 26 эрдэмтэн “Бид тус бүтээлийг дамжуулахаа болихыг хүсэж захидал бичээгүй. “Disney Plus” нь дэлхийн хэмжээний платформын хувьд энэ киноны түүхэн болон нийгэм-улс төрийн нөхцөл байдлын талаар ойлголтгүй яваа гэдэгт бид итгэхгүй байна. Цувралыг дэлхий даяар цацахдаа мэдээлэлтэй байж шийдвэр гаргах ёстой гэж үзэж ийм хүсэлт гаргалаа” хэмээв. Мөн тэд “хэвлэл мэдээллийн аливаа бүтээлийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, уран сайхны бүтээл ашиглах эрхийг бид гүнээ хүндэтгэдэг. Гэсэн хэдий ч зохиомол бүтээл нь бүтээлч өгүүлэмжтэй байх хэрэгтэй. Цувралд түүхэн дэх бодит хүмүүс, үйл явдлуудыг харуулж, тодорхой нарийн зүйлсийг ашигласан тохиолдолд зохиомол түүх гэх нь хоосон санагдана” хэмээн илэрхийлжээ. Түүхчид кино болон бодит түүхийг харьцуулж гурван чухал зүйлийг тэмдэглэсэн байна. Нэгдүгээрт, гол дүрийг идэвхтэн “Ён Ру” (Ён Чо)-гийн нэрээр нэрлэсэн. Түүний нөхөр нь Хойд Солонгосын дэглэмийг дэмжсэн хэргээр баривчлагдаж байжээ. Хоёрдугаарт эрэгтэй гол дүрийн түүх нь “Германд суралцаж байсан олон солонгос оюутнууд Хойд Солонгосын тагнуул гэж буруутгагдаж, Өмнөд Солонгост хулгайлагдаж, шоронд хоригдож байсан” бодит түүхийг хүмүүст сануулж байна. Эцэст нь, эмэгтэй гол дүрийн эцэг Юн Чан Су нь зарчимч сайн хүн. Тэрбээр Солонгосын орчин үеийн түүхэн дэх энгийн номхон иргэдийг устгасан хамгийн аймшигт аллагын нэгийг үйлдсэн бодит цэргийн офицер Пак Жун Бёнтай дэндүү төстэй байгааг онцолжээ. “Snowdrop” цувралын гол дүрд жүжигчин Жүн Хэ Ин болон “Blackpink” хамтлагийн гишүүн Ким Жисү нар тоглосон.Үйл явдал нь 1987 оны Сөүл хотод байх охидын сургуулийн дотуур байранд өрнөх их сургуулийн оюутнууд болох Су Хо, Ён Ру нарын сэтгэл хөдөлгөм хайрын түүхийг өгүүлдэг. Кинонд “Sky castle” олон ангит кинонд хамтарсан зохиолч Юү Хён Ми, найруулагч Жо Хён Так нар ажилласан юм. Бусад жүжигчдийн бүрэлдэхүүнд Юү Ин На, Жан Сэн Жу, Юн Сэ Ах нар багтжээ.”Snowdrop” олон ангит кино нь JTBC телевизээр болон “Disney Plus” платформоор зэрэг цацагдсан хамгийн анхны Өмнөд Солонгос олон ангит кино юм. Ташрамд дурдахад цувралыг тойрсон асуудал ингээд ганц хоёроор зогсохгүй. Нэгдүгээр сарын 5-ны өдөр киноны гол дүрийн нэг жүжигчин, модель Ким Ми Сү 29 насандаа таалал төгссөн. Тэрээр өнгөрсөн намар “Netflix” платформд нээлтээ хийсэн “Hellbound” цувралд тэр “Шинэ Үнэний нийгэмлэг” нэртэй шашны байгууллагын гишүүний дүрийг бүтээж байв. Харин дээрх цувралд Ким Ми Сү гэх оюутны хөдөлгөөний идэвхтний дүрд тоглосон юм.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна