Төрийн ордонд ихээхэн тооны халдвар илэрч арга хэмжээнүүдээ цуцалжээ


Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан хурал, зөвлөгөөнүүд Төрийн ордонд зохион байгуулагдаж буй. Өнөөдрийн хувьд УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаанд нэр бүхий эрхмүүд оролцох товтой байв.

Гэвч Төрийн ордоноос коронавирусийн халдварын ихээхэн тохиолдол илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Төрийн ордонд нэвтэрсэн 300 хүнээс шинжилгээ авахад 60 хүнээс “Ковид-19”-ийн халдвар илэрсэн байна. Иймээс зарим хурал, арга хэмжээг цуцалж цахимаар явуулахаар болжээ.


0
0
0
0
0
2

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна