Японд болсон цунамид 20 орчим хөлөг онгоц нэрвэгджээ

Admin
18 цаг 24 минутын өмнө

Японы баруун хэсэгт орших Токушима, Кочи мужийн далайн боомтуудад байрлаж байсан 20 орчим хөлөг онгоц цунамид нэрвэгдсэн байна. Тэдний нарийн тоог Коти муж тогтоож байна гэж NHK телевиз өчигдөр уламжлав. Далайн давлагаа хөлөг онгоцуудыг хөмөрч, далайд урсгажээ. Японы Номхон далайн эргийн газрууд галт уулын дэлбэрэлтээс үүссэн давлагаанд өртсөнийг өчигдөр мэдээлсэн. Номхон далайн өмнөд хэсгийн Тонга улсын ойролцоо өнгөрсөн бямба гарагийн орой галт уул дэлбэрсэн юм. 

Японы цаг уурын агентлагаас цунамийн сэрэмжлүүлэг гаргасан долоон бүс нутагт 210 мянга гаруй хүн амьдардаг бөгөөд тэднийг өндөрлөг газар руу нүүхийг сануулжээ. 1.1-1.2 метр өндөртэй давлагаа Амами болон Иватэ мужид уржигдар шөнө 2:26 цагт бүртгэгдсэн бол Хоккайдо, Окинава, Кюшү мужид метр хүрэхгүй давлагаа үүсчээ. Гэсэн ч албаныхан гурван метр цунамийн давлагаа ирж болзошгүй гэж сэрэмжлүүлсээр байна. Японы агаарын тээврийн компани 27 нислэгээ цуцалжээ. Тонгад галт уулын дэлбэрэлтийн улмаас  саарал утаа, үнс нурам бургилсан ба аянга буух мэт чимээ алс хол 10 мянган км-ийн зайд орших Аляскад сонсогджээ. АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлснээр галт уулын дэлбэрэлт далайн 0 гүнд 5.8 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл үүсгэсэн байна. Тонга улсад интернэт болон гар утасны сүлжээ унасан учраас хохирол болон нөхцөл байдлын мэдээлэл авах боломжгүй байв.


1
2
3
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна