Бар жилд төрсөн оддыг Ким Сон Хо тэргүүлэв


Өмнөд Солонгосын “DC Inside” болон “My Celebs” олон нийтийн цахим сайтаар “Та энэ онд бар жилд төрсөн ямар одыг хамгийн их хүлээж байна вэ?” гэсэн санал асуулгыг нэгдүгээр сарын эхэнд явуулжээ. Саналын үр дүнд жүжигчин Ким Сон Хо тэргүүлсэн байна. Тэрээр 4830 саналаас 2758 (57.10%) санал авч эхний байранд, Юү А Ин 457 (9.46%) саналаар хоёрт орсон бол дараа нь Ли Сын Ги жагсжээ. Өнгөрсөн жил Ким Сон Хогийн хуучин найз бүсгүй нь маргаантай бичлэгээ олон нийтэд дэлгэснээр дуулиан тарьж, үүний улмаас кино урлагийн салбараас татгалзах шаардлага гарсан. Гэсэн хэдий ч хосуудын маргааны буруутан нь хуучин найз бүсгүй нь болсноор түүний нэр хүнд эргэн сэргэсэн юм. Дэд байранд орсон жүжигчин Юү А Ин саяхан “Netflix”-ийн “Hellbound” цувралд тоглосноор дэлхий дахины анхаарлыг татсан. Гэвч батлагдаагүй мэдээллээр тэрээр ижил хүйстэн байж магадгүй гэх. Харин Ли Сын Ги нь TVN телевизийн “Хулгана” цувралаараа үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн ч өнгөрсөн жил жүжигчин Ли Да Интэй үерхэж байгаа тухайгаа олон нийтэд мэдээлснээр мөн олны анхааралд орж, шүүмжлэл хүртжээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна