Цунами Тонга улсад их хэмжээний хохирол учруулав


Номхон далайн өмнөд хэсэгт орших усан доорх галт уул өнгөрсөн бямба гаригт хүчтэй дэлбэрч, Япон болон Тонгагийн хамгийн том арал болох Тонгатапу руу цунами дэгдсэн билээ. Тонгагийн Фонуафоу арлаас зүүн өмнө зүгт 30 км-ийн зайд орших Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уул анх өнгөрсөн баасан гарагт, дараа нь хоёр дахь удаагаа бямба гарагийн 17:26 цагийн орчимд дэлбэрсэн гэж CNN мэдээлэв. Галт уул дэлбэрснээс хойш нэг өдрийн дараа Номхон далайн арлын ихэнх хэсэгт харилцаа холбоо тасарчээ. Мөн дэлбэрэлт болон цунамигийн улмаас их хэмжээний хохирол учирсан тухай Шинэ Зеландын Ерөнхий сайд мэдэгдэв. Шинэ Зеланд нь Тонга улстай нягт холбоотой байдаг. Шинэ Зеландын Ерөнхий сайд хэлэхдээ “Цунами Тонга улсын нийслэл Нукуалофагийн хойд хэсгийн эрэгт ихээхэн нөлөөлсөн бөгөөд завь, том чулуу эрэг дээр урссан. Эргийн дагуу дэлгүүрүүд сүйрсэн тул их хэмжээний сэргээн засвар хийх шаардлагатай болно” гэв. Тонга улсын хүн амын 70 орчим хувь нь амьдардаг Тонгатапугаас хойд зүгт 40 милийн зайд орших Хунга-ТонгаХунга-Хаапай далайн доорх галт уул найман минутын турш дэлбэрснээс цунами үүссэн аж. Нукуалофа хот нь галт уулын тоосны зузаан давхаргад бүрхэгдсэн байна. Гэхдээ нөхцөл байдал тогтвортой байсан тул хотын зарим хэсэгт эрчим хүч сэргэж эхэлжээ. Мөн Тонга улсад цэвэр усны хомсдол үүсчээ. Австрали, Шинэ Зеланд зэрэг улс орнууд Тонгад тусламж явуулахыг санал болгожээ. Тонга улс 105 мянга орчим хүн амтай, сүүлийн жилүүдэд байгалийн гамшиг дараалан тохиолдсон. Халуун орны шуурга болох Гита хар салхины улмаас 2018 онд 170 гаруй байшин сүйдэж, хоёр хүн амь үрэгджээ. 2020 онд үерийн улмаас 111 сая ам.долларын хохирол учруулсан.


0
0
0
0
1
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна