ВИДЕО: БОАЖ-ын сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид танилцуулав


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулав.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Ерөнхий сайд ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлж ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг сайдад нэр дэвшүүлээд буй юм.

Ерөнхийлөгч юуны түрүүнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, цөлжилт, шороон шуургатай тэмцэх, гол мөрөн, булаг шандыг хамгаалах, тэрбум мод тарьж ургуулах зэрэгт онцгой анхаарч ажиллахыг нэр дэвшигчид захилаа.  



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна