Single’s Inferno” нэвтрүүлгийн оролцогч Сон Жи А уучлалт гуйлаа


“Netflix”-ийн “Single’s Inferno” хөгжөөнт нэвтрүүлгээр олонд танигдсан “YouTube” хөтлөгч Сон Жи Аг алдартай брэндийн дуураймал хувцас өмсдөг тухай олон нийт шуугих болсон билээ. Тодруулбал, нэгэн интернэт хэрэглэгч түүний өмссөн “Chanel” брэндийн нэхмэл топ “Blackpink” хамтлагийн Женнигийн өмсөж байснаас ялгаатай болохыг дэлгэснээр энэ маргааны эхлэл тавигдсан аж. Учир нь Со Жи А бол брэндийн хувцас өмссөн мэт харагдаж хуурамч дүр төрх үүсгэсэн гэж олон нийт үзжээ. Үүний хариуд Сон Жи А нэгдүгээр сарын 17-ны өдөр инстаграм хаягтаа захидал оруулж, олон нийтээс уучлалт гуйв. Тэрээр “Миний “Single’s Inferno” шоуны үеэр өмссөн зарим хувцас дуураймал байсан нь үнэн. Намайг үнэхээр уучлаарай. Та бүхнээс уучлалт хүсэж байна. Зохиогчийн эрхийг үл тоомсорлож, загвар зохион бүтээгчдийг үнэлээгүйдээ дахин хүлцэл өчье. Өөрөө хувцасны брэнд үүсгэн байгуулах мөрөөдөлтэй хүний хувьд энэ алдаагаа гүн гүнзгий эргэцүүлэх болно. Дуураймал хувцастай хийсэн бүхий л бичлэгээ устгасан. Надаас болж хохирол амссан брэндүүдээс ч мөн уучлалт хүсэж байна” хэмээн бичжээ.


0
2
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна