О.Эрдэнэцогт: Миний бүтээсэн “хөх хүмүүс” үзэгч рүү сэтгэлийн минь захиаг зөөдөг

Б.ЛХАГВА 

Монголын урчуудын эвлэлийн гишүүн, уран бүтээлч О.Эрдэнэцогтын “Миний ертөнц” бие даасан үзэсгэлэн МУЭХ-ны “Art gallery”-д гарч байна. Түүний зургуудыг үзэж, нүд баясгахын хажуугаар зураачтай уран бүтээлийнх нь талаар хөөрөлдлөө.

-Уран бүтээлийнхээ үзэсгэлэнг толилуулж байгаад тань баяр хүргэе.

-Баярлалаа. Би 1962-1969 онд Хөгжим бүжгийн сургуульд сурч, дараа нь Үзэсгэлэн чимэглэлийн танхим, Увс аймгийн Хөгжимт драмын театр зэрэг газруудад ажилласан. 1973-1979 онд Польшийн Краков хотын уран зургийн академид суралцсан. Намайг оюутан байхад Краковт өдөр бүр 12 цагт бүрээ дуугардаг байлаа. Энэ нь XIII зууны үеийн Монгол, Бат хааны цэргүүдийн түүхтэй салшгүй холбоотой. Краков хот руу Их Монгол Улсын цэрэг дайрах үед нь харуулын цэрэг бүрээ татаж, хотынхонд аюулын дохиог мэдэгдсэн түүхтэй гэдэг. Түүний гавьяаг хүндэтгэж одоо хүртэл уг хотод бүрээ үлдээдэг хэвээрээ. Энэ түүхээр монголчуудыг дурсдаг. Харин манай сургууль зүүн Европын эрэгт 800-аад жилийн өмнө байгуулагдсан анхны дээд сургуулийн үргэлжлэл юм. Тухайн үедээ мэдээж шашны сургалттай байсан ч сүм, шашны зураг зурдаг ангитай байжээ. Ингээд 300-аад жилийн дараа мэргэжлийн академи болсон. Байшин барилга нь хүртэл музей шиг. Тэнд би бар зураг буюу график цуврал зургаар дипломоо хамгаалсан юм. “Бодол, сэтгэхүй” гэх сэдэвтэй тус бүтээлүүдийн нэг хувь нь Краковын академийн урын санд хадгалагдаж байгаа. Хоёр дахь хувийг нутагтаа авчирсан боловч тухайн үеийн коммунист үзэл суртлаас шалтгаалж, өөртөө хадгалсан. Энэ танхимд буй цуврал графикууд чинь тэр бүтээлүүд шүү дээ.

-Тухайн үеийн намын үзэл суртлаас болж зургуудаа хэдэн жил даржээ. Яагаад зургуудаа гаднын уран бүтээлчдэд эсвэл сонирхогч нэгэнд өгч болоогүй юм бэ?

-МУЭ-ийн удирдлагууд социа­лист оронд хөрөнгөтний үзэл харууллаа гэсэн ч миний зургуудыг хурааж аваагүй, хадгалахыг зөвлөсөн л дөө. Барууны оронд суралцаж, хөрөнгөтний үзэл агуулсан сюрреалист гэгдсэн. Тухайн үеийн залуус бид бусад орны урлаг соёлыг сонирхож, дуу хөгжмийг нь нууцаар сонсож байлаа. 1989 оны үеэс жуулчид нэмэгдэж тэдний дунд Монголын орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлүүдээс худалдаж авах сонирхолтой хүмүүс гарч ирсэн. Тэдэнд зориулан цөөнгүй зураачийн бүтээлүүдийг цуглуулсан байж. Гэтэл тэр зургууд нь уриа лоозон барьсан, хэн нэгний хөрөг байж л дээ. Ингээд шинэлэг үзэсгэлэн гаргахыг залуучуудад уриалж, би зургуудаа гаргасан. Тэднийг хүн авах гэсэн ч эрдэмтэн доктор, зохиолч Л.Дашням гуай болиулсан юм билээ. Тэрээр миний зургийг өөрийн хариуцан гаргадаг сэтгүүлдээ нийтлүүлж Монголын уран зургийн галерейн удирдлагуудад сан хөмрөгтөө авч үлдэхийг ятгасан гэдэг юм. Тухайн үед Л.Дашням гуай соёлын яаманд ажилладаг, урлагийг шинэлэгээр дүгнэж, үзэл бодлоо шударгаар хэлчихдэг хүн байснаас тэр. Одоо энэ бүтээлүүд маань эх орондоо, уран зургийн галерейд хадгалагдаж байна. Тэр цуврал графикуудын нэг нь бодит баримал болж, Д.Батхолбоогийн хичээл зүтгэлээр олны өмнө гарсанд талархдаг.

-Энд байгаа хамгийн эртний бүтээлүүд нь цуврал график байх нь. Таны бүтээлийг яагаад баримал болгон бүтээсэн юм бол. Үүний талаар ямар бодолтой байдаг вэ?

-Цуврал зураг хамгийн эртнийх нь. Бусад зургууд нь сүүлийн үеийн бүтээлүүд. Энэ зургаан график нь Монголын урчуудын эвлэлийн галерейн өмч. Тийм учраас би бүтээлийнхээ эх хувийг сайжруулж, дахин бүтээх боломжтой юм. Гэхдээ зургуудаа өөр газруудад дэлгэж, олон нийтэд үзүүлэх хязгаартай. Тус баримлын эх хувь нь байгаль дэлхий ургамал амьтан, биологийн үйл явцаас үүдэн хүний оюун санаанд аяндаа бий болсон амьтан, ургамал мэт мушгиралдсан хэлбэртэй. Оюун санаандаа шинээр бий болгосон өнгө гэрлийг шоо дөрвөлжин геометрийн дүрстэй хослуулсан зохиомж. Дүрслэх урлаг, дизайн, архитектур зэрэгт баримталдаг зарчим бий. Энэ нь хараагаар дамжин хүний сэтгэлд үүсэх өөрчлөлт, хувирал. Нүдээрээ дамжуулан авсан эд юмсын хэлбэр дүрс, өнгө будаг, гэрэл сүүдэр,овор хэмжээ, том жижгийн харьцаа зэрэг нь сэтгэхүйд нөлөөлж хүнд таашаал, баяр, гуниг зэрэг гоо сайхны мэдрэмж төрүүлдэг. Хүний нүдэнд “Эндүү харааны үзэгдэл” гэж байдаг. Үүнийг орчин үеийн контенпорари арт урлагт ашигладаг. Энэ баримал нь цэцэрлэг, гудамж, талбайн чимэглэлийн шинж чанартай. Тийм ч учраас барилгын архитектур болон бусад бүтээлчид нь тус бүтээлийг сонгосон болов уу.

-Таны цуврал зургуудаас гадна тосон будгаар бүтээсэн “Хүмүүн заяа”, “Тэмцэл”, “Уриа” зэрэг бүтээлүүдэд бараан өнгө зонхилдгийг харлаа...?

-Хувь уран бүтээлч хүний үзэл бодол маань энэ дээ. Зураач хүн болгонд өөрийн гэсэн ертөнц бий. Түүнийгээ оюун ухаандаа урлаж, үзэгчдэд харуулдаг. Миний философи бол “Амьдрал баян. Аз жаргал, баяр баясгалан, хайр дурлал, гуниг харуусал, өрсөлдөөн тэмцэлдээн, атаа жөтөө... Эд бүгд нийлээд амьдрал. Амьдрал угаасаа гүн гүнзгий агуулгатай заримдаа тайлж барамгүй оньсого мэт. Би амьдралыг өөрийн үзэл бодлоор илэрхийлэхийг хичээдэг. Миний чин эрмэлзлэл бол өөрийн гэсэн өвөрмөц ертөнцийг бүтээгээд тэр ертөнцөөр үзэгч олонтойгоо хамтдаа аялах юм. Би байгаль зурсан шигээ тайван баясахаас гадна амьдралын цаад гүн утгыг өөрийн өнцгөөр харж, түүнийгээ зурж бусдад харуулах зорилготой. Жишээ нь, “Хүмүүн заяа” зурагт хүүхэд төрөх гэж байна. Яруу найрагт үүнийг уйлж, дуулах, ирж, буцах хорвоо гэж илэрхийлдэг. Харин би үүнийг зурагтаа өөрийнхөө өнцгөөр л харууллаа. Ер нь зургуудыг минь харсан хүнд нэг бодол үлдээсэй, цаад утга учрыг эрэлхийлээсэй гэж хүсдэг. Номын хавтасны зураг, ном хоёр ялгаатай байдаг шүү дээ. Миний зургийг зарим хүн  “Сонин юм хийгээд байна” гэдэг ч ойлгох нь илүү олон.

-Тэгвэл эдгээр хөх өнгөтэй хүмүүс таны ертөнцөд хэдэн жил амьдрав?

-Эд чинь миний ертөнц дэх харь гарагийн хүмүүс. Миний бүтээсэн хөх хүмүүс үзэгч бид хоёрын хооронд сэтгэлийн минь захиаг зөөгч юм.

1
6
0
0
0
0

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна