Б.Баасанцогттой хамт байсан шүүгчдэд хариуцлага тооцов


Өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, Д.Отгонбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нарын лифтэнд буй бичлэг өнгөрсөн онд цацагдсан билээ. Энэ асуудалтай нь холбогдуулан өчигдөр Шүүхийн сахилгын хороо хуралдаж,  дээрх гурван шүүгчид хариуцлага оногдуулах асуудлыг хэлэлцсэн юм.  Дээрх Шүүхийн сахилгын хорооны хуралтай холбоотойгоор хурлыг нээлттэй хуралдуулах, ёс зүйгүй шүүгчдэд хариуцлага тооцохыг иргэд шаардаж өчигдөр тайван жагсаал зохион байгуулав. Ялалтын талбайд болсон жагсаалд 500 орчим хүн оролцсон байна.

Шүүхийн сахилгын хорооноос шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг шүүгчээс түдгэлзүүлж, шүүгч З.Болдбаатарын цалинг зургаан сарын хугацаанд 30 хувь бууруулах шийдвэр гаргалаа. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1.18.8-д зааснаар шүүгч нь хэргийн оролцогч болоод бусад этгээдтэй харилцахдаа хэрэг хянан шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3-д заасан мэргэжлийн байх зарчмыг зөрчсөн. Мөн 2.3-д заасан шүүгч ёс зүйгүй үйлдэл гаргаж болохгүй гэдэг заалтыг зөрчсөн учир ийнхүү арга хэмжээ авчээ.

Дээрх гурван шүүгчид сахилгын арга хэмжээ авах тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудаас Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргаад байсан билээ.

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна